Импорт экспортын нийт хэмжээ 5 тэрбум 518 сая юаньд хүрэв
2024-11-05 16:21:14
Share
Share this with Close
youtube WeChat

2024 оны эхний гурван улирлын үйлчилгээний худалдааны хөгжлийн талаар Хятадын Худалдааны яамны Үйлчилгээний худалдааны газрын дарга танилцууллаа.

2024 оны эхний гурван улиралд Хятад улсын үйлчилгээний худалдаа эрчимтэй хөгжиж, үйлчилгээний импорт экспортын нийт хэмжээ 5 тэрбум 518 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 14.5 хувиар нэмэгдсэн байна. Үүний дотор экспорт 2 тэрбум 273 сая юаньд хүрсэн нь 15.3 хувиар нэмэгдэж, импорт 3 тэрбум 248 сая юаньд хүрсэн нь 14 хувиар өсч, үйлчилгээний худалдааны 971 тэрбум 460 сая юанийн сөрөг баланс бий болжээ.

Эхний гурван улиралд, мэдлэг шингэсэн үйлчилгээний импорт экспортын хэмжээ 2 их наяд 133 тэрбум 420 сая юаньд хүрсэн нь 5.3 хувиар нэмэгджээ. Аялал жуулчлалын үйлчилгээний импорт экспорт 1 их наяд 505 тэрбум 280 сая юаньд хүрч, 42.8 хувиар өсч, үйлчилгээний худалдааны хамгийн том салбар болсон байна.