Дайнаас ашиг олж байна
2024-10-30 10:06:54
Share
Share this with Close
youtube WeChat

Германы батлан хамгаалахын аж үйлдвэрийн Rheinmetall компанийн гүйцэтгэх захирал Армин Папаж сүүлийн үе Украины хэвлэлд өгсөн ярилцлагадаа, тус компанийн Украинд байгуулж буй дөрвөн үйлдвэрийн эхнийх нь үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд явган цэргийн байлдааны машин үйлдвэрлэнэ гэжээ. 

Үүний хариуд ОХУ-ын Аюулгүйн Зөвлөлийн дэд дарга Дмитрий Медведев хэлэхдээ, үйлдвэрийн дээгүүр Оросын “Ёслолын буудалга” -г олж харах байх гэжээ. Энэ нь холбогдох үйлдвэрүүдийг Орос бай болгож магадгүй гэсэн үг гэж Оросын зарим хэвлэлийнхэн үзэж байна.

Эхний үйлдвэр ашиглалтад орлоо. Украины батлан хамгаалах үйлдвэр нь бидний түнш, одоогоор үйлдвэррийн болон үйлчилгээний байгууламжтай болсон. Энэ оны эцсээр бид Украинд анхны "Линкс" явган цэргийн байлдааны машиныг үйлдвэрлэнэ гэж Германы Rheinmetall компанийн гүйцэтгэх захирал Армин Папаж хэллээ. 

Өнөөдрийн Орос телевизийн сурвалжлагч Томас Лепер хэлэхдээ, Rheinmetall компанийн хувьд энэ нь бүрэн ашиг. Тэд Украинаас зэвсгийн захиалга авдаг ч төлбөрийг барууны орнууд төлж байна. Украин барууны орнуудаас аль болох олон зэвсэг авдаг. Гэсэн хэдий ч Украин үйлдвэрүүдтэй байлаа гээд Орос-Украины дайны байдлыг өөрчилж чадахгүй. Тэд зүгээр л цагаа үрж, барууны орнуудын цэргийн аж үйлдвэрийн цогцолборын төлөө илүү их мөнгө хэвлэж, илүү олон хүний амийг хөнөөх нь дайны байдлыг огт өөрчилж чадахгүй юм гэжээ. 

Украинд нийлүүлэх аливаа зэвсгийн систем нь Оросын армийн хууль ёсны бай болно гэдгийг Москва барууны орнуудад удаа дараа анхааруулсан гэж РИА Новости агентлаг мэдээлжээ. АНУ болон НАТО Украиныг шууд мөргөлдөөнд хамруулж, зэвсэг нийлүүлээд зогсохгүй бас Их Британи, Герман зэрэг орнуудад хүмүүсийг бэлтгэж байна гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров өмнө нь мэдэгдэж байсан юм. Украинд зэвсэг нийлүүлж, нөхцөл байдлыг зохицуулахад саад болж, улмаар НАТО-гийн гишүүн орнуудыг мөргөлдөөнд хамруулах нь "галаар тоглож байгаа хэрэг" хэмээн Орос үзэж байна.