Ши Жиньпин: Соёлын хүчирхэг улс байгуулах стратегийн зорилтыг тодорхой болгож, шинэ эриний Хятадын онцлогтой социалист соёлыг тасралтгүй хөгжүүлнэ
2024-10-28 23:30:07
Share
Share this with Close
youtube WeChat

ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчоо 10-р сарын 28-ны үдээс хойш "Соёлын хүчирхэг улс байгуулах" сэдвээр 17 дахь удаагийн хамтын суралцах арга хэмжээг зохион байгууллаа. ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин энэ үеэр 2035 он гэхэд Хятадын соёлын хүчирхэг улс байгуулах стратегийн зорилтыг хэрэгжүүлэхийг онцолсон юм. Тэрээр хэлэхдээ, Марксизмын үндсэн үзэл санаанд тулгуурлан, Хятадын эртний соёл иргэншлээс үндэслэн, мэдээллийн технологийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн, хүчтэй оюуны манлайлал, сэтгэл зүйн нэгтгэх хүч, үнэ цэний итгэл үнэмшил, олон улсын нөлөөлөл бүхий шинэ эриний Хятадын онцлогтой социалист соёлыг хөгжүүлж, ард түмний сэтгэлийн хүчийг нэмэгдүүлэхийг хэрэгтэй. Ингэснээр хүчирхэг улс байгуулах, үндэстний сэргэн мандалтын соёлын үндэс суурийг бэхжүүлж чадах юм гэжээ.

Ши Жиньпин, Социалист соёлын хөгжлийн замаар тууштай урагшлах шаардлагатай. Намын удирдлага дор, мэдээллийн нийгэмд нийцүүлэн соёлын салбарын удирдлага, зохион байгуулалтын чадамжийг дээшлүүлж, үзэл санаа, оюун ухаан, соёлын үндсийг бэхжүүлэх хэрэгтэй. Мөн үзэл суртлын салбарт Марксизмын удирдах байр суурийг хадгалах, шинэ эриний Хятадын онцлогтой социалист соёлын үзэл санааг бүрэн хэрэгжүүлэх хэрэгтэй. Модернизаци, дэлхийн хөгжил, ирээдүйн төлөөх эрмэлзлэлийг чиглэсэн үндэсний шинж чанартай, шинжлэх ухаанч, олон нийтийн социалист соёлыг хөгжүүлж, социалист үндсэн үнэ цэнийг удирдлага болгон, Хятадын оюун санаа, үнэт зүйл, хүч чадлыг бий болгож, голлон эрхэмлэдэг соёл, үнэлэмжийг бэхжүүлэх хэрэгтэй.

Соёлын бүтээн байгуулалт хүн рүү чиглэх ёстой. Ард иргэдийн соёлын олон талт хэрэгцээг хангахыг зорьж, соёлын үйлчилгээ, бүтээгдэхүүний нийлүүлэлтийг сайжруулж, иргэдийн соёлын баялаг, аз жаргалыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Соёл нь үндэстний эрч хүч, сэтгэл зүйг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд хүмүүсийн оюун санааг тэтгэх, хүнлэг чанар төлөвшүүлэхэд хамгийн чухал хүчин зүйл болж байдаг юм. Соёлын салбарт ажиллах чадвартай, бүтээлч боловсон хүчнийг бүрдүүлэх бодлогыг хөгжүүлж, чадварлаг, эрч хүчтэй соёлын баг бүрдүүлэхийн төлөө ажиллах хэрэгтэй. Дэлхийн соёлын солилцоог олон сувгаар өргөжүүлж, Хятадын үзэл баримтлалыг дэлхий нийтэд идэвхтэй танилцуулах хэрэгтэй. Улс орнуудын соёлын шилдэг ололтуудыг суралцаж, өнөө үеийн болон өнгөрсөн үеийн соёлын өвийг хослуулсан шинэ соёлын ололтуудыг бий болгох ёстой. Соёлын хүчирхэг улс байгуулах нь ХКН болон бүх нийгмийн хамтын зорилт байж, соёлын бүтээн байгуулалтын удирдлагыг сайжруулан, бүхий л шатны захиргаад соёлын ажлын хамтын хүчийг бүрдүүлэх хэрэгтэй гэжээ.