Саяхан Хятадын Коммунист Намын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн Төв Зөвлөлийн дарга Ши Жиньпин Хятадын Тэнгисийн Их Сургуулийн нийт багш, оюутнуудад хандан хариу захидал илгээж, Хятадын Тэнгисийн их сургууль үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан тус сургуулийн бүх багш, оюутнууд, ажилтад, төгсөгчдөд баяр хүргэв.
Ши Жиньпин онцлон тэмдэглэхдээ, та бүхэн сургууль байгуулагдсаны 100 жилийн ойгоор шинэ эхлэл болгож, шинжлэх ухаан технологийн хөгжил, үндэсний стратегийн хэрэгцээ шаардлагаар удирдамж болгож, хичээл хүмүүжлийн зохицуулалтын механизм болон авьяас чадварыг дээшлүүлэх загварыг сайжруулж, тэнгисийн шинжлэх ухаан, технологийн анхны бөгөөд тэргүүлэх судалгааг бэхжүүлж, цэнхэр мөрөөдөлтэй, цаг үеийн чухал үүрэг хариуцлагыг хүлээх зориг цөстэй тэнгисийн авъяаслаг шилдэг чадвартаныг төлөвшүүлэхээр хичээж, боловсрол, тэнгисийн хүчирхэг улсыг байгуулахад илүү их хувь нэмэр оруулахыг хүсэж байна гэжээ.
Хятадын Тэнгисийн их сургууль (хуучнаар Чиндаогийн хувийн их сургууль) нь 1924 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд 2002 онд Чиндаогийн тэнгисийн их сургууль гэж байснаа өөрчлөгдөөд Хятадын тэнгисийн их сургууль гэх болсон байна. Саяхан Хятадын Тэнгисийн их сургуулийн нийт багш, оюутнууд Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпинд захидал бичиж, сургуулийн зуун жилийн ололт амжилтаа тайлагнаж, тэнгисийн хүчирхэг гүрний бүтээн байгуулалт болон өндөр чанартай бүтээн байгуулалтад идэвхтэй үйлчилж, хүчирхэг улс орны бүтээн байгуулалт, үндэсний сэргэн мандалтын агуу үйлсийг тал бүрээр урагшлуулахад өөрийн хувь нэмрээ оруулах болно хэмээн илэрхийлсэн байна.