АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Шон Савит 1-ний өдөр мэдэгдэл нийтэлж, Америкийн ерөнхийлөгч Ж.Байден Америкийн армид Ираны халдлагаас өөрийгөө хамгаалахад Израильд туслахыг тушаал болгосон гэжээ.
Мэдэгдэлд, Байден, дэд ерөнхийлөгч Харрис нар Цагаан ордны байлдааны хяналтын өрөөнд Израилийн эсрэг Ираны хийсэн дайралтыг ажиглаж байгаа бөгөөд үндэсний аюулгүй байдлын багаас тогтмол мэдээлэл авч байна гэжээ.
1-нд Байден олон нийтийн сүлжээгээр жиргэж, мөн өглөө тэрээр Харристай хамт Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын багийн хурлыг хуралдуулж, АНУ Ираны халдлагыг эсэргүүцэх талаар Израильд хэрхэн туслах болон бүс нутаг дахь Америкийн ажилтнуудыг хэрхэн хамгаалах талаар хэлэлцсэн гэжээ.
Мөн өдөр Иерусалим дахь АНУ-аас Израильд суугаа Элчин сайдын яам аюулгүй байдлын сэрэмжлүүлэг гаргаж, АНУ-ын засгийн газрын бүх ажилтнууд болон тэдний гэр бүлийг дараагийн мэдэгдэл хүртэл тухайн байрандаа хоргодохыг шаарджээ.