Орос Украин байлдааны шинэ тайлан гаргав
2024-10-12 10:20:57
Share
Share this with Close
youtube WeChat

Оросын БХЯ орон нутгийн цагаар 11-ний өдөр мэдээлснээр, өнгөрсөн долоо хоногт Оросын арми олон чиглэлд олон сууринг хяналтдаа авч, Украины армийн эрчим хүчний байгууламж, цэргийн нисэх онгоцны буудал, зэвсэг, сум дарийн агуулах болон бусад объект руу дайралт хийсэн байна. Оросын агаарын довтолгооноос хамгаалах систем Украины олон пуужин, пуужингийн сум, агаарын тэсрэх бөмбөг, олон тооны нисгэгчгүй онгоцыг тосон устгажээ. Үүнээс гадна, Оросын арми 11-ний өдөр Курск мужид Украины армийн олон удаагийн довтолгоог няцааж, хуягт машинууд, электрон байлдааны үндсэн станцууд болон бусад объектод цохилт өгчээ.

Украины ЗХЖШ 11-ний өдөр гаргасан мэдэгдэлдээ: мөн өдрийн үдээс хойш, Украины арми Оросын армитай олон чиглэлд хэдэн арван удаа тулалдсан. Фронтын шугамын нөхцөл байдал хүнд хэвээр байгаа бөгөөд ялангуяа Покровск, Кулахово чиглэлд тулаан хамгийн ширүүн явагдаж байна. Мөн Украины арми Оросын армийн Ми-8 нисдэг тэрэг зэрэг олон цэргийн тоног төхөөрөмжийг устгасан гэж мэдэгджээ.