БНХАУ-ын дарга Ши Жиньпин Лимад очиж АПЕК-ийн удирдагчдын 31-р албан бус уулзалтад оролцон, түүнчлэн Перу улсад төрийн айлчлал хийх үеэр, ХТРТ-ийн бэлтгэсэн "Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс" цуврал бүтээлийн 3-р ангийг (испани хэлний хувилбар) дэлгэцээр нэвтрүүлэх ёслолын арга хэмжээ орон нутгийн цагаар 11-р сарын 15-нд Лимад болов. Перугийн Ерөнхийлөгч Дина Болуарте видео илтгэл тавьж, энэхүү нэвтрүүлэг Перу улсад цацагдсанд баяр хүргэж байгаагаа илэрхийлэв. Энэ арга хэмжээнд Перугийн улс төр, эдийн засаг, соёл урлаг, хэвлэл мэдээлэл, эрдэм шинжилгээний болон бусад салбарын 200 орчим зочид төлөөлөгчид оролцлоо.
Перугийн Ерөнхийлөгч Дина Болуарте
ХКН-ын Төв хорооны Суртал ухуулгын яамны дэд сайд, ХТРТ-ийн захирал Шэнь Хайшюн, Перугийн Соёлын яамны сайд Фабрисио Валенси, Перугийн Үндэсний радио телевизийн группын гүйцэтгэх захирал Ниноска Чандиа, Перугийн Андесын хамтын нийгэмлэгийн нарийн бичгийн дарга Гонзало Гутиеррес нар уг арга хэмжээнд оролцон үг хэлж, зочидтой хамтран нэвтрүүлэг цацалтыг эхлүүлэв. Хятадаас Перу улсад суугаа элчин сайд Сүн Ян видео илтгэл тавив.
Шэнь Хайшюн хэлэхдээ, энэ бүтээл нь хоёр орны ард түмэн хоорондын ойлголт, хамтын сэтгэлгээг улам ахиулж, хүн төрөлхтний урт удаан түүхэнд бие биенээ нөхөж ирсэн Хятадын соёл иргэншил болон Инкийн соёл иргэншилд шинэ гялбаа нэмнэ гэдэгт бид итгэж байна гэв.
ХКН-ын Төв хорооны Суртал ухуулгын яамны дэд сайд, ХТРТ-ийн захирал Шэнь Хайшюн
Перугийн Соёлын яамны сайд Фабрисио Валенси
Перугийн Үндэсний радио телевизийн группын гүйцэтгэх захирал Ниноска Чандиа
Перугийн Андесын хамтын нийгэмлэгийн нарийн бичгийн дарга Гонзало Гутиеррес
Хятадаас Перу улсад суугаа элчин сайд Сүн Ян
"Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс" цуврал бүтээлийн 3-р анги (испани хэлний хувилбар) Перугийн үндэсний радио телевиз, Перугийн "Үндэстний мэдээ" зэрэг олон платформоор цацагдах болно. Энэхүү бүтээл нь соёлын өв залгамжлал, экологийн соёл иргэншил, ядуурлыг бууруулах, соёл иргэншлийн солилцоо, харилцан суралцах зэрэг сэдвүүдэд анхаарлаа хандуулж, Ши Жиньпин даргын хэлсэн үг болон эрт эдүгээгийн сонгодог ишлэлүүдийг сонгон авчээ.