Тедрос: Газын эмнэлгүүдэд тусламж үзүүлэхийг Израиль хориглож байна
2024-11-20 10:20:55
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 19-нд ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус өөрийн хувийн сошиал сүлжээнд тэмдэглэхдээ, сүүлийн 10 хоногт яаралтай тусламжийн багийг Газын хойд хэсэгт орших Камал Адван эмнэлэг рүү илгээхийг ДЭМБ Израильд дөрвөн удаа санал болгож, тус эмнэлэгт түлш, хоол хүнс, ундны ус, эм болон бусад хангамж нийлүүлэх тухай хүссэн боловч Израилийн тал хүлээж аваагүй нь "эмнэлгийн хэвийн үйл ажиллагааг хангахад ихээхэн саад болж байна" гэжээ.

Түүний хэлснээр ДЭМБ-ын баг эцэст нь Камал Адван эмнэлэгт хоёр хоногийн өмнө хүрч чадсан ч эмнэлгийн яаралтай тусламжийн багийг хүлээж авахаас Израиль тав дахь удаагаа татгалзсан байна. ДЭМБ-ын багийнхан тус эмнэлэгт 10,000 литр түлш авчирч, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 1,500 гэмтлийн өвчтөнд нэн шаардлагатай байгаа зүйлсийг авчирч, 23 өвчтөн болон 22 асрагчийг Шифа эмнэлэгт шилжүүлсэн байна. Өөр нэг өвчтөн болон асрагчийг Израилийн цэргүүд саатуулжээ.

Тедрос Адханом Гебрейесус Израилийн засгийн газарт хандан уриалахдаа: ДЭМБ-ын яаралтай тусламжийн баг болон эмнэлгийн мэргэжлийн ажилтнууд Камал Адван эмнэлэгт нүүхэд нь туслаж, эмнэлгүүдийг хэвийн ажиллуулахын тулд хангамж болон түлшний урсгалыг жигд хангаж, хоригдож буй өвчтөнүүд болон асран хамгаалагчид шаардлагатай эмнэлгийн тусламж үйлчилгээ авахыг баталгаажуулах ёстой гэжээ.