11-р сарын 18-нд Хятадын Коммунист намын төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И Рио-де-Жанейро хотноо ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой уулзав.
Ван И хэлэхдээ, энэ онд Хятад, Орос хоёр орон дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож байна, мөн Хятад Оросын харилцаа, олон салбарын хамтын ажиллагаа эрсдэл, сорилтыг даван туулж, шинэ үр дүнд хүрсэн нэг жил юм. БРИКС-ийн удирдагчдын 16 дахь уулзалтыг амжилттай зохион байгуулж, "Их БРИКС-ийн хамтын ажиллагаа"-ын шинэ хуудсыг нээсэн ОХУ-д дахинтаа баяр хүргэе. Казанийн дээд хэмжээний уулзалтын үеэр Ши Жиньпин дарга, ерөнхийлөгч Путин нар хоёр орны харилцааны дараагийн шатанд хөгжүүлэх стратегийн зохицуулалтад байршуулалт хийсэн. ОХУ-тай хамтран ажиллаж, уялдаа холбоо, зохицуулалтаа улам бэхжүүлж, Хятад Оросын иж бүрэн стратегийн зохицуулалтыг ахиулж, шинэ эрч хүчийг тасралтгүй сэргээж, өөрийн улс орны хөгжил цэцэглэл, сэргэн мандал, дэлхийн засаглалын өөрчлөлтөд нааштай хувь нэмэр оруулахад Хятад улс бэлэн байна гэжээ.
Ван И цааш нь хэлэхдээ, Хятад Орос БРИКС-ийн түншүүдтэй хамтран ажиллаж, БРИКС-ийн Казанийн дээд хэмжээний уулзалтын үр дүнг тууштай хэрэгжүүлж, БРИКС-ийн механизмыг улам өргөжүүлэн хүчирхэгжүүлж, дэлхийн өмнөдийн орнуудын үр нөлөөг нэмэгдүүлж, олон туйлт дэлхийд илүү их үүрэг гүйцэтгэх ёстой. Хятад улс бол Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дарга орны хувьд ОХУ-тай нягт хамтран ажиллаж, ШХАБ-ыг илүү их хөгжил, шинэ шатанд гаргахын тулд ажиллахад бэлэн байна. Ирэх жил дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 80 жилийн ой тохионо. Хятад Орос хоёр орон тэмдэглэлт арга хэмжээг хамтран зохион байгуулах бөгөөд дэлхийн 2-р дайны ялалтын үр дүн, олон улсын шударга ёсыг тууштай хамгаалж, түүхээс туршлага авч, ирээдүйг нээхийг хичээх болно.
Лавров хэлэхдээ, Орос Хятадын харилцаа урьд өмнө байгаагүй өндөр түвшинд байна. Хоёр орны төрийн тэргүүн нар нягт харилцаа холбоогоо хадгалж, хамтын ажиллагааны шинэ зорилтуудыг дэвшүүлсэн. Орос, Хятадын харилцаа эрх тэгш, харилцан ашигтай, хамтаар хожих зарчмыг баримталсаар ирсэн. Энэ нь хоёр орны ард түмний ашиг сонирхолд нийцэж байгаа бөгөөд дэлхийн өмнөдийн орнууд ч дэмжсээр ирсэн. ОХУ-ын БРИКС-ийн дарга орны үүрэг гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлсэн Хятад улсад баярлаж байна, Хятад улсыг ШХАБ-ын дарга орны үүргийг гүйцэтгэхэд Орос идэвхтэй дэмжлэг үзүүлэх бөгөөд Их 20, АПЕК, НҮБ зэрэг олон талт механизмын хүрээнд Хятад улстай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн бэхжүүлэхэд бэлэн байна. НҮБ бол Дэлхийн 2-р дайны ялалтын хамгийн чухал үр дүн бөгөөд НҮБ байгуулагдсаны 80 жилийн ойг тэмдэглэх нь маш чухал ач холбогдолтой юм. Олон улсын хамтын нийгэмлэг үүгээр боломж болгож, дайны дараах олон улсын дэг журмыг алдагдуулахыг эсэргүүцэж, дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хамтдаа хамгаалахыг хүсэж байна гэжээ.
Мөн хоёр тал бас Украины хямрал, Солонгосын хойгийн нөхцөл байдлын талаар санал бодлоо солилцжээ.