Ливанд байгаа Хятадын энхийг сахиулах цэргүүд одоогоор аюулгүй байгаа гэв
2024-10-15 17:45:34
Share
Share this with Close
youtube WeChat

10-р сарын 15-ны үдээс хойш, Хятадын батлан хамгаалах яамны мэдээллийн товчооны дарга, Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч бөгөөд хурандаа Ү Чянь сүүлийн үеийн цэргийн холбогдолтой асуудлаар мэдээ нийтэлжээ.

Сурвалжлагч: Мэдээллийн дагуу, Израилийн батлан хамгаалах хүчин саяхан Ливан дахь НҮБ-ын түр хүчин рүү дайрсан байна. Үүнд Хятад улс ямар тайлбар өгч байна вэ? Хятадын энхийг сахиулагчид одоо аюулгүй юу?

Ү Чянь: Израилийн арми Ливан дахь НҮБ-ын түр хүчин рүү халдсан явдлыг Хятад улс маш их анхаарч, хатуу зэмлэн буруушааж байна. Ливан дахь НҮБ-ын түр хүчин нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолын дагуу энхийг сахиулах үүргээ биелүүлж байгаа, НҮБ-ын энхийг сахиулагчдад халдах аливаа үйлдлийг Хятад улс эрс эсэргүүцэнэ, уг хэрэг явдлыг шалгаж, холбогдох хүмүүст хариуцлага тооцож, бодитой арга хэмжээ авахыг шаардаж байна, үүнтэй төстэй хэрэг явдал дахин гарахаас урьдчилан сэргийлж, мөргөлдөөнд оролцогч бүх талууд Ливан дахь НҮБ-ын түр хүчний ажилтнууд болон эд хөрөнгийн аюулгүй байдлыг эрхбиш үр дүнтэй хангах ёстой. Ливан дахь Хятадын энхийг сахиулах цэргүүд одоогоор аюулгүй байгаа. Хятад улс орон нутгийн аюулгүй байдлыг нягт анхаарч, арга хэмжээ авахаар дамжин өөрийн аюулгүй байдал болон батлан хамгаалах хүчин чадлаа цаашид сайжруулах болно гэжээ.