“Нэг Хятад”-ын зарчмыг баримтлах түүхэн чиг хандлагыг хориглож чадахгүй
2024-11-04 19:56:46
Share
Share this with Close
youtube WeChat

11-р сарын 4-ний өдөр болсон ГХЯ-ны ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлч: Мэдээллийн дагуу, Палау улсын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч, одоогийн ерөнхийлөгч Саланжер Уипс, Хятад улс биднийг Тайваньтай "дипломат харилцаагаа" таслахыг шаардаж, хэсэг хугацаанд дарамт шахалт үзүүлсэн гэж хэлсэн. Энэ талаар хэвлэлийн төлөөлөгч хэрхэн үзэж байна вэ?

Хэвлэлийн төлөөлөгч Мао Нин:  Дэлхийн 183 улс орон “Нэг Хятад”-ын зарчмын дагуу Хятад улстай дипломат харилцаа тогтоосон. “Нэг Хятад”-ын зарчмыг баримтлах түүхэн чиг хандлагыг хориглож чадахгүй. Одоогоор Палау зэрэг цөөхөн хэдэн орон Тайваньтай "дипломат харилцаа" гэгчийг тогтоогоод байна. Энэхүү үйлдэл нь өөрийн орон, ард түмнийхээ ашиг сонирхлоос зөрчөөд зогсохгүй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2758 тоот тогтоолыг зөрчиж, улмаар Хятадын үндэсний бүрэн эрхэнд халдсан хэрэг учраас засч залруулах ёстой гэжээ.

Олон улсын хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж, аль болох хурдан түүхийн зөв талд зогсож, өөрийн орны үндсэн байдалд нийцсэн, урт хугацааны ашиг сонирхлын үүднээс зөв шийдвэр гаргахыг Хятад улс эдгээр орнуудаас шаардаж байна гэж  Мао Нин хэлэв.