Ливаны 2169 хүн амь үрэгдээд байна
2024-10-11 10:04:10
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 10-р сарын 10-нд Ливаны Засгийн газрын Онцгой байдлын хорооны зохицуулагч, Байгаль орчны сайд Насер Ясин Ливаны нөхцөл байдлын талаарх тайланг танилцууллаа. Тайлангаас үзвэл, 2023 оны 10-р сарын 8-наас буюу Ливан, Израилын мөргөлдөөн эхэлснээс хойш Ливан улс 9531 удаагийн халдлагад өртөж, 2169 хүн амь үрэгдэж, 10212 хүн шархадсан байна.

Ливаны Засгийн газар орон гэргүй болсон иргэдийг төвхнүүлэхийн тулд 1023 хоргодох байр байгуулсан бөгөөд үүнээс 822 нь нэгэнт дүүрээд байгаа аж. Одоогийн байдлаар 186,400 орчим хүн эдгээр албан ёсны хоргодох байранд түр амьдарч байна.