Хятадын үндэсний баярын амралт өчигдөр буюу 7-нд өндөрлөлөө. Хятадын Зам тээврийн яамны урьдчилсан статистик мэдээллээс үзэхэд 10-р сарын 1-7-нд Хятадын дотоодод давхацсан тоогоор 2 тэрбум 8 сая хүн зорчсон бөгөөд өдөрт дунджаар 4.1 хувиар нэмэгдсэн байна.
10-р сарын 7-нд, Хятадын бүх нутгуудын зам тээврийн газрууд баярын амралтын дараах буцах зорчигч тээврийн оргил үеийг хүлээн авлаа. Тодруулбал, Хятадын төмөр замаар 19.86 сая зорчигч тээвэрлэх төлөвтэй байгаа бөгөөд нэмэлтээр 1705 суудлын галт тэрэг ажиллуулах юм. Төмөр замын баяр амралтын зорчигч тээвэр 9-р сарын 29-нөөс эхлүүлснээс хойш долоо хоног дараалан нэг өдрийн зорчигчдын урсгал 17 саяыг давсан байна. Үндэсний баяр амралтын өдрүүдэд үндэсний хэмжээнд хурдны замаар давхацсан тоогоор 1 тэрбум 850 сая хүн зорчиж, өдөр тутмын дундаж хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс 3,9 хувиар нэмэгдсэн бол автомашинаараа аялах зорчигчдын хэмжээ 8 хувиар нэмэгджээ.
Иргэний агаарын тээврийн хувьд, эдгээр өдрүүдэд үндэсний хэмжээнд иргэний агаарын тээврийн нийт зорчигчдын тоо давхацсан тоогоор 16 сая 121 мянгад хүрч, өдрийн дундаж зорчигч тээврийн хэмжээ 2 сая 303мянгад хүрч, 2023 оны мөн үеийнхээс өдөрт дунджаар 11,3 хувиар нэмэгдсэн байна.