Израилийн агаарын цэргийн хүчнийхэн Ливаны нийслэлд дахин цохилт өгчээ
2024-09-29 09:44:23
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 9-р сарын 28-ны орой Ливаны Нийгмийн эрүүл мэндийн яам мэдэгдсэнээр, 28-ны өдөр Израилиас Ливанд хийсэн халдлагын улмаас 33 хүн амиа алдаж, 195 хүн шархадсан гэв.

Орон нутгийн цагаар 9-р сарын 28-ны орой Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяху Ливаны "Хезболла" бүлэглэлийн удирдагч Хассан Насралла Израилийн агаарын цохилтод өртөн амиа алдсаны дараа анхны видео яриагаа нийтэлжээ.

Беньямин Нетаньяху хэлэхдээ, "Хассан Насраллаг устгасан нь Израилийн хойд нутгийн оршин суугчид гэр нутагтаа аюулгүй буцаж ирэхэд чухал ач холбогдолтой бөгөөд Газын зурвас дахь барьцаалагдсан Израилийн талын хүмүүсийг суллуулахад тустай" гэж хэлжээ.

Израиль цэргийн ажиллагаагаа зогсоохгүй гэдгийг тэрээр онцлон тэмдэглээд, "хойшид бид томоохон сорилтод нүүрлэх болно, эдгээр сорилтыг эсэргүүцэх болно" гэжээ.

Беньямин Нетаньяху мөн хэлэхдээ, "Иран болон Ойрхи Дорнодод Израилийн "урт гар" хүрч чадахгүй газар гэж үгүй" гэсэн байна.