Орон нутгийн цагаар 10 дугаар сарын 18-ны өдөр НАТО-гийн орнуудын Батлан хамгаалахын сайд нар Брюссель дэх НАТО-гийн төв байранд хийсэн хоёр өдрийн хурлаа өндөрлүүлсэн байна. Энэ удаагийн хуралд Украины Ерөнхийлөгч В. Зеленскийн саяхан дэвшүүлсэн “Ялалтын төлөвлөгөө” нь хэлэлцүүлгийн гол сэдэв болсон ч уг төлөвлөгөөг НАТО дэмжсэнгүйг гэж гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дүгнэсэн байна. "Ялалтын төлөвлөгөө"-д Украиныг НАТО-д элсүүлэхийг нэн даруй урих, Украинд үзүүлэх зэвсгийн дэмжлэгийг нэмэгдүүлэхийг тусгасан байна. НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Рютте НАТО-гийн холбоотон орнууд Украинд аюулгүй байдлын чиглэлээр 40 тэрбум еврогийн дэмжлэг үзүүлэх санхүүгийн амлалтаа биелүүлж байна гэж мэдэгдсэн боловч Украин хэзээ НАТО-д элсэх боломжтойг тодорхой хэлсэнгүй.
НАТО Украиныг тус эвсэлд нэгдэхийг зөвшөөрнө гэж аль эртнээс мэдэгдэж байсан ч хэзээ ч бодит урилга өгөөгүй юм. Орос Украины мөргөлдөөний үеэр НАТО Украиныг НАТО-д элсүүлэхийг зөвшөөрөхгүй, учир нь энэ нь НАТО-г Оростой шууд мөргөлдөөнд оруулах болно гэж НАТО-гийн албаны хүн хэлжээ.