Цэнь Хаохуй олонхын саналаар Макаогийн 6 дахь засаг даргаар сонгогдов
2024-10-13 15:58:29
Share
Share this with Close
youtube WeChat

Макаогийн засаг захиргааны онцгой бүсийн 6 дахь засаг даргын сонгууль өнөөдөр, 13-нд болж, Цэнь Хаохуй 394 санал авч, 6 дахь засаг даргаар сонгогдлоо. 

Макаогийн засаг захиргааны онцгой бүсийн засаг даргыг өргөн төлөөллийн чанартай сонгуулийн хорооноос сонгож, Хятадын төв засгийн газраас таван жилийн хугацаатай томилдог. Сонгуулийн хороо нь 400 гишүүнтэй. Макаогийн засаг захиргааны онцгой бүсийн “Засаг даргын сонгуулийн тухай хууль”-д зааснаар, сонгуулийн хорооны нийт гишүүдийн гуравны хоёр нь санал өгөхөд оролцсон тохиолдолд сонгууль хүчинтэй байх ёстой бөгөөд нэр дэвшигч нь сонгуулийн хорооны нийт саналын тал буюу 200 -аас дээш дэмжих санал авсан тохиолдолд сонгогдох боломжтой юм.