БНАСАУ: Пуужин хөөргөсөн нь хуулийн дагуу өөрийгөө хамгаалах эрхийг хэрэгжүүлж буй явдал
2024-11-02 15:28:23
Share
Share this with Close
youtube WeChat

Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн энэ сарын 2-ны өдөр мэдээлснээр, БНАСАУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч 11-р сарыйн 1-ний өдөр мэдэгдэл нийтэлж, БНАСАУ хамгийн сүүлийн үеийн "Хвасон их буу-19" тив алгасах баллистик пуужин хөөргөсөн нь БНАСАУ-ын үндэсний бүрэн эрх, аюулгүй байдалд халдаж, Солонгосын хойгийн энх тайван, тогтвортой байдлыг алдагдуулахыг оролдсон дайсагнагч хүчинд чиглэсэн хариу арга хэмжээний нэг хэсэг юм. БНАСАУ-ын энэ алхам нь бүрмөсөн улс орны бүрэн эрхийг хамгаалах хууль ёсны бөгөөд хууль ёсны дагуу хэрэгжүүлж байгаа явдал юм гэжээ. 

Мэдэгдэлд, АНУ болон түүний холбоотнууд Хойд Солонгосын бүрэн эрхт байдлын үйл ажиллагааг санаатайгаар гүтгэж, Солонгосын хойг болон түүний эргэн тойронд нэгдсэн агаарын хүчний сургуулилт явуулж байна. Дайсагнагч хүчний сөргөлдөөний ажиллагаанд Хойд Солонгос гүнээ сэтгэл түгшиж байгаа бөгөөд эдгээр бүдүүлэг үйлдэл нь НҮБ-ын дүрэм болон олон нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын хууль тогтоомжийг зөрчиж, олон улсын энх тайван, аюулгүй байдалд ноцтой сорилт учруулж байна. Үүнийг хатуу зэмлэн буруушааж байна. 

АНУ болон түүний холбоотны аюул заналхийллийг даван туулахын тулд, улмаар цөмийн дайн дэгдэх аюулыг бүрмөсөн хориглон зогсоож, бүс нутгийн улс төр, цэргийн нөхцөл байдлыг хатуу хяналтдаа байлгах нь Хойд Солонгосын “стратегийн гуйвшгүй сонголт, хүсэл зориг” юм гэж мэдэгдэлд дурджээ.