ОУЭШ Израйлийн ерөнхий сайдыг баривчлах тушаал гаргасантай холбоотой байр суурийг илэрхийлэв
2024-11-22 19:06:39
Share
Share this with Close
youtube WeChat

11 дүгээр сарын 22-нд, Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалан хуралдуулав.

Олон улсын эрүүгийн шүүх 21-ний өдөр Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху болон Батлан хамгаалахын сайд асан Йоав Галант нарыг Газын зурвасын дайны үеэр "хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг болон дайны гэмт хэрэг үйлдсэн" хэмээн буруутган баривчлах тушаал гаргасан байна, шүүхээс тэднийг "энгийн иргэдийн эсрэг санаатайгаар халдлага үйлдсэн", "Газын зурвасын энгийн иргэдийн амьдрахад шаардлагатай хоол хүнс, ундны ус, эм тариа, эмнэлгийн хэрэгсэл, түлш, цахилгаан зэрэг үндсэн хангамжийг зориудаар хассан" зэрэг гэмт хэргүүдийг буруутгаж байгаагаа мэдэгджээ. Үүнд Хятад улс ямар байр суурь илэрхийлэх вэ? гэж сурвалжлагч асуув.

Линь Жянь хариулахдаа: Хятад улс холбогдох мэдээллийг анхааралдаа авлаа. Палестины асуудлаар, Хятад улс шударга ёс, олон улсын хуулийн талд ямагт зогссоор ирсэн бөгөөд Палестины асуудлаарх олон улсын хамтын нийгэмлэгийн шударга ёсыг хэрэгжүүлэх, олон улсын хуулийн эрх мэдлийг хамгаалахад тустай аливаа хүчин чармайлтыг дэмжиж байна гэв.