Ши Жиньпин Бээжиндээ буцаж ирэв
2024-10-25 09:35:22
Share
Share this with Close
youtube WeChat

Аравдугаар сарын 24-ний шөнө дундаар Хятад улсын дарга Ши Жиньпин БРИКС-ийн орнуудын удирдагчдын 16 дахь дээд хэмжээний уулзалтад оролцож дуусаад тусгай онгоцоор Бээжинд буцаж иржээ.

ХКН-ын төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төв хорооны Тамгын газрын дарга Цай Чи, Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И зэрэг дагалдан яваа хүмүүс ч онгоцоор буцаж ирэв.

Ши Жиньпин дарга Казань хотоос мордох үед, ОХУ-ын Бүгд Найрамдах Татарстан улсын засаг захиргааны дарга Минниханов болон ОХУ-ын ГХЯ-ны өндөр албан тушаалтнууд онгоцны буудалд хүрэлцэн очиж үдэн мордуулсан байна.