Хятад Америкийн Худалдааны сайд нар утсаар ярилцав
2024-10-09 10:17:38
Share
Share this with Close
youtube WeChat

10 дугаар сарын 8-нд, Хятадын Худалдааны яамны сайд Ван Вэньтао АНУ-ын Худалдааны яамны сайд Жина Раймондотой утсаар ярив. Хятад, Америкийн ерөнхийлөгч нарын Сан Францискод хийсэн уулзалтаар тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг хэрэгжүүлэхэд анхаарч, хоёр тал харилцан сонирхож буй эдийн засаг, худалдааны асуудлаар илэн далангүй, гүнзгий, ажил хэрэгч яриа өрнүүлэв. Утсаар хийсэн ярилцлага бол хоёр улсын худалдааны байгууллагууд хоорондын механизмын шинжтэй харилцааны зохицуулалт юм.

Ван Вэньтао хэлэхдээ, харилцан хүндэтгэж, энх тайвнаар зэрэгцэн орших, хамтран ажиллаж хамтдаа амжилтад хүрэх зарчмын үндсэн дээр төрийн тэргүүнүүдийн тохиролцсон нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, Хятад Америкийн эдийн засаг худалдааны харилцааг урагшлуулан зөв гольдролд дахин оруулахад Хятадын тал бэлэн байна гэв.

Ван Вэнтао АНУ-ын зүгээс Хятадад чиглүүлсэн хагас дамжуулагчийн тухай бодлого болон Хятадын интернетэд холбогдсон автомашинд тавьсан хязгаарлалтын талаар маш их анхаарал хандуулж буйгаа илэрхийлэв. Ван Вэнтао онцлохдоо, эдийн засаг, худалдааны салбарт үндэсний аюулгүй байдлын хил хязгаарыг тодорхой болгох нь туйлын шаардлагатай бөгөөд дэлхийн аж үйлдвэр, нийлүүлэлтийн гинжин хэлхээний аюулгүй байдал, тогтвортой байдлыг хадгалах, хоёр орны аж үйлдвэрийн салбарын хамтын ажиллагаанд бодлогын сайн орчин бүрдүүлэхэд тустай юм. Хятадын аж ахуйн нэгжүүдийн онцгой анхаарал хандуулж буй асуудалд анхаарлаа хандуулж, Хятадын компаниудын эсрэг тавьсан хориг арга хэмжээг түргэн цуцалж, Хятадын аж ахуйн нэгжүүдийн Америк дахь бизнесийн орчныг сайжруулахыг Хятад улс АНУ-аас шаардаж байна гэв.