"Дэлхийн өмнөд" гэдэг нь өнөөгийн олон улсын харилцааны халуун нэр томъёо юм. Тэр нь хөгжиж буй зах зээлийн орнууд болон хөгжиж буй орнуудын нийтийн цогцыг хэлж байгаа бөгөөд БРИКС-ын орнууд бол түүний тэргүүн эгнээ юм. Дэлхийн зуун жилд байгаагүй өөрчлөлтийн нөхцөлд, БРИКС-ын хамтын ажиллагааны механизм нь "Дэлхийн өмнөд"-ийн хөгжлийг хэрхэн удирдан чиглүүлж, олон улсын дэг журмыг өөрчлөх гол хүчин болж чадах вэ? 24-нд, Хятад улсын дарга Ши Жиньпин "БРИКС+"-ийн удирдагчдын яриа уулзалтын үеэр чухал илтгэл тавьж, "энх тайван", "хөгжил", "соёл иргэншил"-ийг гол үг болгож гүн гүнзгий тайлбар хийсэн байна.
Ши Жиньпин хэлсэн үгэндээ, энх тайвныг дэмжиж, хамтын аюулгүй байдалд хүрэх, хөгжлийг сэргээн түгээмэл хөгжил цэцэглэлтэд хүрэх, соёл иргэншлийг хамтдаа хөгжүүлж олон талт эвсэг зохицонгуй байдалд хүрэх гурван гол үзэл баримтлалыг дурдаж, дэлхийн аюулгүй байдлын санаачилга, дэлхийн хөгжлийн санаачилга, дэлхийн соёл иргэншлийн санаачилгын хэрэгжилтийн ахиц байдлыг танилцуулаад, Хятад улс "Дэлхийн өмнөд"-ийн хөгжлийг ахиулахын тулд авах арга хэмжээний тухай зарласан нь олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлыг татав.
Оросын ШУА-ийн Хятад ба орчин үеийн Ази судлалын хүрээлэнгийн захирал Кирилл Бабаев "Олон улсын тойм"-д хэлэхдээ: "Дэлхийн өмнөд" нь эрх тэгш харилцах, ноёрхохгүй байх зарчимд тулгуурлан бүх хүн төрөлхтний шинэ ирээдүйг бүтээх зорилготой юм. Хятад улс БРИКС-ын орнуудтай хамтран ажиллаж, олон улсын дэг журмыг илүү эрх тэгш, шударга чиглэлээр хөгжүүлэхэд тус дөхөм үзүүлэхийн төлөө ажиллаж байна. "Ши даргын гурван зүйлийн үзэл баримтлал нь БРИКС-ын орнууд болон Дэлхийн өмнөдийн хамтын эрмэлзэлд нийцэж", "Хятад улс Дэлхийн өмнөдийн маш олон оронд хөгжлийн асар их дэмжлэг хангаж", "Хятад улсын удирдан дагуулалтаар БРИКС-ын орнууд цаашид олон талт үзлийг дэмжих гол хүчин болох болно", олон улсын хамтын нийгэмлэг ч эерэг үнэлгээ өгч байна гэв.
Хятад улс дэлхийн хамгийн том хөгжиж буй орны хувьд "Дэлхийн өмнөд"-ийн тууштай гишүүн байж, "Дэлхийн өмнөд"-ийн хамтын хөгжилд тус дөхөм үзүүлж, хүн төрөлхтний өмнө тулгарч буй нийтлэг сорилтыг шийдвэрлэх шинэ санаа, шинэ хүчин чадлыг хангасаар ирсэн. Эдүгээ, дэлхийн аюулгүй байдлын санаачилга нь бүс нутгийн тогтвортой байдлыг хангах зэрэг олон салбарт чухал амжилтад хүрсэн. Дэлхийн хөгжлийн санаачилга нь хэрэгжиж эхэлснээс хойших гурван жилийн хугацаанд 20 тэрбум ам.долларын хөгжлийн хөрөнгийг дайчилж, 1100 гаруй төсөл хэрэгжүүлж, "Дэлхийн хөгжлийн санаачилгын найз нөхдийн бүлэг"-т 80 гаруй улс оролцов. Дэлхийн соёл иргэншлийн санаачилга нь сайн сайхнаа хуваалцсан дэлхийн соёл иргэншлийн цэцэрлэгт хүрээнлэнгийн бүтээн байгуулалтыг ахиулах болно.
Энэ удаагийн "БРИКС+"-ийн удирдагчдын яриа уулзалтад Ши Жиньпин даргын дэвшүүлсэн гурван санаачилга нь дэлхийн гурван том санаачилгатай нийцэж, маш бодит ач холбогдолтой боллоо. Одоогийн байдлаар Украины хямрал, Газын зурвас дахь мөргөлдөөн даамжирч, дэлхий даяар ивээх үзэл газар авч, өмнөд умардын хуваагдмал байдал өргөжиж, дэлхийн эдийн засгийн сэргэлт удаашралтай байна. “Дэлхийн өмнөд”-ийг сэргээн хөгжүүлэх зам тэгш дардан байхгүй нь мэдээж юм. Ийм нөхцөл байдалд, БРИКС-ын механизм "Дэлхийн өмнөд"-ийн хамтын ажиллагааг удирдан чиглүүлэх бодит хэрэгцээнд нийцэж байгаа бөгөөд хамтын хүсэл эрмэлзэлд ч нийцэж байна.
Эдүгээ, "Дэлхийн өмнөд" нь дэлхийн эдийн засгийн 40 гаруй хувийг эзэлдэг бөгөөд "БРИКС-ын том гэр бүл"-ийн эдийн засгийн нийт хэмжээ нь дэлхийн эдийн засгийн 30 орчим хувийг бүрдүүлж, "тэргүүн эгнээ" нь "Дэлхийн өмнөд"-ийн эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжсээр байна.
"Бүх нийтийн хөгжил цэцэглэлт" бол "Дэлхийн өмнөд"-ийн хамтын зорилго юм. Саяхан Хятад, Орос, Бразил зэрэг 15 орон хамтран "Үйлдвэржилтийн олон улсын хамтын ажиллагааны шинэ санаачилга" гаргаж, БРИКС-ын хамтын ажиллагаа "Дэлхийн өмнөд"-ийг хөгжүүлэх "хурдасгах товчлуур" дарсан юм.
"Олон талт эвсэг зохицонгуй байдал" бол "Дэлхийн өмнөд"-ийн эрэлхийлдэг дэлхийн мөн чанар юм. Сүүлийн жилүүдэд, БРИКС-ын орнууд хоорондын соёлын солилцоо эрчимтэй өрнөж, кино наадам, урлагийн наадам, спортын наадам, эрдэм шинжилгээний форум зэрэг сонирхолтой үйл ажиллагаа явуулж, соёл иргэншлийн яриа хэлэлцээний гүүр холбоосыг байгуулж байна. Энэхүү яриа уулзалтын үеэр, Хятад улс "харилцаа холбоо, яриа хэлэлцээгээ нэмэгдүүлж, өөрсдийг улс орны нөхцөл байдалд нийцсэн шинэчлэлийн замд бие биенээ дэмжих"-ийг санал болгож, "Дэлхийн өмнөд"-ийн зөвлөхүүдийн хамтын ажиллагааны холбоо байгуулахад манлайлан оролцохоо мэдэгдэв. Энэ нь дэлхийн соёл иргэншлийн харилцан суралцахад шинэ түлхэц өгөх болно.
Шинэчлэл бол хүмүүсийн нийтлэг эрэл хайгуул юм. "Дэлхийн өмнөд"-ийн орнууд хамтдаа шинэчлэл рүү дэвших нь дэлхийн түүхэн дэх томоохон үйл явдал бөгөөд хүн төрөлхтний соёл иргэншлийн үйл явц дахь урьд өмнө байгаагүй амжилт юм. ХКН-ын 20 дахь удаагийн Төв Хорооны 3-р бүгд хурал өөрчлөлт шинэчлэлийг цаашид улам бүх талаар гүнзгийрүүлж, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийг ахиулах системтэй байршуулалт хийсэн нь дэлхий дахинд илүү их боломж олгох нь дамжиггүй.