АНУ Хятадад хөрөнгө оруулахыг хязгаарлах тухай эцсийн дүрэм нийтэлсэнтэй холбогдуулан 10-р сарын 30-нд Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч сэтгүүлчийн асуултад хариулав.
Хариулт: АНУ-ын Сангийн яам Хятадад хөрөнгө оруулахыг хязгаарлах тухай эцсийн дүрэм боловсруулсныг Хятад улс эрс эсэргүүцэж, АНУ-д хатуу байр сууриа илэрхийлсэн бөгөөд арга хэмжээ авах эрхээ хэвээр хадгалсан байна. АНУ үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг дураар хэтрүүлэн ашиглаж, Хятадын эсрэг ялгаварлан гадуурхсан хөрөнгө оруулалтын хязгаарлалтыг боловсруулж байгаа нь зах зээлийн бус ердийн практик юм. АНУ-ын хязгаарлалтын арга хэмжээ нь чип, хиймэл оюун ухаан, квант тооцоолол зэрэг салбаруудыг хамарсан байна, харин эдгээр салбартай холбоотой ажил төрлийн дийлэнх нь үндэсний аюулгүй байдалтай ямар ч хамаагүй байдаг ч гэсэн бүгд АНУ-ын хоригоор хязгаарлагдах болсон байна. Энэ нь Хятад Америкийн аж ахуйн нэгжүүдийн эдийн засаг худалдааны хэвийн хамтын ажиллагаанд саад учруулж, Хятад Америкийн аж ахуйн нэгжийн ашиг сонирхлыг хохироох болно. АНУ Хятадад хөрөнгө оруулахыг хязгаарлах нь Америкийн компаниуд Хятадын зах зээлийг бусад орны өрсөлдөгчид өгөхөд хүргэж, АНУ-ын хувийн ашиг сонирхлыг ноцтойгоор хохироох болно хэмээн Америкийн олон бизнесийн холбоо болон компаниуд илэрхийлснийг Хятадын тал анзаарсан.
АНУ зах зээлийн эдийн засгийн хууль тогтоомжийг хүндэтгэж, эдийн засаг, худалдааны салбар дахь үндэсний аюулгүй байдлын хил хязгаарыг тодорхой болгож, эдийн засаг, худалдааны асуудлыг улстөржүүлж, зэвсэглэхээ зогсоож, Хятад Америкийн эдийн засаг худалдааны хамтын ажиллагаанд таатай орчин бүрдүүлж өгөхийг хүсэж байна гэжээ.