Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэлийн алба өнөөдөр /2024.10.08/-нд хэвлэлийн бага хурал хийлгэлээ. Хятадын үндэсний хөгжил шинэчлэлийн хорооны дарга Жэн Шаньжие хэлэхдээ, өнөөгийн эдийн загийн үйл ажиллагааны шинэ нөхцөл байдал, асуудлуудад зориулан Хятад улс цуврал бодлого хэрэгжүүлж, эдийн засгийн хөгжлөө тогтвортой хадгалж байна гэжээ.
Эдийн засгийн үйл ажиллагаанд оршиж буй хүндрэлтэй асуудлуудад зориулан макро эдийн засгийн бодлогын зохицуулалтыг бэхжүүлэн ажиллаа. Мөн дотоодын эрэлт хэрэгцээ хангалтгүй зэрэг асуудлуудад зориулан ардын амьжиргааг дээшлүүлэх, хэрэглээг дэмжиж, хөрөнгө оруулалтаар эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх зэрэг бодлого хэрэгжүүлсэн гэлээ.
Өнөөгийн аж ахуйн нэгжийн үйлдвэрлэл, үйл ажиллагааны хүндрэлтэй байдалд чиглүүлэн аж ахуйг дэмжих хүчээ нэмэгдүүлж, бизнесийн орчныг сайжруулах бодит арга хэмжээ авч хүндрэлээс гарахад нь дэмжлэг үзүүлж байна.
Мөн үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн буурай байдлыг харгалзан ерөнхийлсөн бодлого хэрэгжүүлж, уналтыг зогсоохыг зорьж байгаа бол хөрөнгийн зах зээлийн огцом уналтад чиглүүлэн хүчтэй бодлого хэрэгжүүлж, хөрөнгийн зах зээлийг идэвхжүүлэхийг зорьж байна.