Хятад Энэтхэг хоёр тал хилийн асуудлыг шийдвэрлэх төлөвлөгөө тохиролцов
2024-10-22 19:34:15
Share
Share this with Close
youtube WeChat

10 дугаар сарын 22-нд, Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалан хуралдуулав.

Хятад Энэтхэгийн хилийн асуудлын тухай асуусан сурвалжлагчийн асуултад хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь хариулахдаа: Сүүлийн хэсэг хугацаанд Хятад Энэтхэг хоёр тал дипломат болон цэрэг армийн шугамаар Хятад Энэтхэгийн хилийн холбогдох асуудлаар нягт харилцаа холбоотой байж, өнөө хоёр тал холбогдох асуудлыг шийдвэрлэх төлөвлөгөөг тохиролцсон бөгөөд үүнийг Хятадын тал эерэгээр үнэлж байна. Цаашид Хятад улс Энэтхэгийн талтай энэхүү шийдвэрлэх төлөвлөгөөг сайтар хэрэгжүүлэх болно гэв.