ХҮИ өмнөх оны мөн үеийнхээс 0.4 хувиар өсөв
2024-10-13 15:12:08
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Үндэсний статистикийн газраас өнөөдөр, 13-ны өдөр гаргасан мэдээллээр, 9-р сард, Хятадын оршин суугчдын хэрэглээний үнийн индекс \ХҮИ\ өнгөрсөн оны мөн үеийнхээс 0.4 хувиар өсөж, өмнөх сарынхаас 0.2 нэгжээр буурчээ.

Статистик мэдээллээс харахад, 9-р сард хүнсний бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс 3.3 хувиар өсөж, өмнөх сараас 0.5 нэгжээр өссөн нь ХҮИ-д нөлөөлсөн бөгөөд өмнөх оны мөн үеэс 0.61 орчим нэгжээр өссөн байна. Хүнсний бүтээгдэхүүнээс хүнсний ногоо 22.9 хувь, гахайн мах 16.2 хувь, жимсний үнэ 6.7 хувиар өссөн бол үхрийн мах, хонины мах, өндөг, тахианы мах, сүүн бүтээгдэхүүний үнэ 1.9 хувиас 13.1 хувийн хооронд буурсан байна.

Есдүгээр сард хүнсний бус барааны үнэ өмнөх сарынхаас 0.2 хувиар өсч байснаа 0.2 хувиар буурсан нь ХҮИ-д мөн нөлөөлж, өмнөх оны мөн үеэс 0.19 нэгжээр буурчээ. Эрчим хүчний үнэ 3.5 хувиар буурсан байна.

9-р сард олон улсын түүхий эдийн үнийн хэлбэлзэл, дотоодын зах зээлийн эрэлт хэрэгцээ хангалтгүй байсан зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр үндэсний үйлдвэрлэгчдийн үнийн индекс өмнөх оны мөн үеэс 2.8 хувиар буурсан байна.