Палестин, Израилийн хооронд өрнөж буй энэ удаагийн томоохон хэмжээний мөргөлдөөн өнөөдрийг хүртэл сунжирсан нь АНУ-ын Израилийг тэтгэн дэмжиж байгаатай салшгүй холбоотой юм.
Америкийн Брауны их сургуулиас энэ сарын 7-ны өдөр нийтэлсэн статистикийн тайланд тэмдэглэхдээ, өнгөрсөн оны 10-р сарын 7-ноос хойш Америк Израильд 17 тэрбум 900 сая гаруй ам.долларын цэргийн тусламж үзүүлсэн нь түүхэн дээд үзүүлэлт болжээ.
Уг тайланд дурдсанаар, Израиль улс нь түүхэндээ АНУ-ын цэргийн тусламжийг хамгийн их хүлээн авсан орон байсаар ирсэн. 1959 оноос хойш АНУ-ын Израйльд үзүүлсэн цэргийн тусламж инфляцыг тооцон тооцвол нийт 251.2 тэрбум ам.доллар хүрчээ. 1979 онд АНУ Израильд жил бүр олон тэрбум долларын цэргийн дэмжлэг үзүүлэхээ амласан. Барак Обамагийн засгийн газрын үед цэргийн тусламжийн хэмжээг жилд 3.8 тэрбум ам.доллараар тогтоосон бөгөөд 2028 он хүртэл үргэлжилнэ.
АНУ-аас Украинд үзүүлэх цэргийн тусламж бүрэн нээлттэй байдгаас ялгаатай нь өнгөрсөн нэг жилийн хугацаанд АНУ-аас Израильд үзүүлсэн цэргийн тусламжийн талаарх бүх мэдээллийг нарийвчлан олж авах боломжгүй. Түүнчлэн уг тайланг 9-р сард Израиль улс Ливанд агаарын цохилт өгсний улмаар Ливан Израилийн мөргөлдөөн хурцадахад хүргэснээс өмнө дуусгасан гэж үзвэл тусламжийн хэмжээ нь үүнээс нэн өндөр юм.
Нэмж дурдахад, АНУ Ойрхи Дорнод дахь цэргийн ажиллагааг бэхжүүлэх, тэр дундаа Йемен дэх Хутигийн зэвсэгт хүчний халдлагыг эсэргүүцэх зорилгоор 4.86 тэрбум ам.долларын санхүүжилт хийжээ.