Ханган нийлүүлэлтийн сүлжээний экспо дэлхийн инновацийн хамтын ажиллагааг ахиулж байна
2024-11-27 14:55:10
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын олон улсын ханган нийлүүлэлтийн сүлжээг дэмжих 2 дахь экспо энэ сарын 26-ны өдөр Бээжинд нээлтээ хийлээ. "Дэлхий дахины нийлүүлэлтийн сүлжээг холбож, ирээдүйг хамтдаа бүтээцгээе" уриан дор болсон энэ удаагийн экспог Хятадын Олон улсын худалдааг дэмжих нийгэмлэгээс зохион байгуулж, дэлхийн ханган нийлүүлэлтийн сүлжээний салбарын хамтын ажиллагаа, инновацийг дэмжих зорилготой юм. Энэ арга хэмжээд дэлхийн 100 орчим улс орон, бүс нутаг, олон улсын байгууллагын 1300 гаруй төлөөлөгчид оролцов.

Хятадын Олон улсын худалдааг дэмжих нийгэмлэгийн дарга Рэнь Хунбинь нээлтийн ёслол дээр онцлохдоо, тус экспо нь дэлхийн нийлүүлэлтийн сүлжээг тогтворжуулах, хөгжүүлэх, олон орны аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд туслах олон улсын солилцооны индэр юм.

Өмнөх экспотой харьцуулахад, энэ удаагийн экспо нь олон улсын түвшинд хүрсэн, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, инновацийг удирдан чиглүүлэх талаар ихээхэн ахиц дэвшил гарсан. Үүний зэрэгцээ, Хятадын Олон улсын худалдааг дэмжих нийгэмлэг арга хэмжээний үеэр бизнесийн салбарын төлөөлөлтэй хамт "Аж үйлдвэр, нийлүүлэлтийн сүлжээний олон улсын хамтын ажиллагааны Бээжингийн санаачилга"-г нийтэлж, дэлхийн үйлдвэр худалдааны салбарынхантай хамтран ажиллахыг уриалж, аюулгүй, тогтвортой, өндөр үр ашигтай, нээлттэй, хүртээмжтэй, харилцан ашигтай хамтаар хөгжсөн сүлжээний системийг бий болгож байна. 

Экспо 120,000 хавтгай дөрвөлжин метр талбайтай бөгөөд дэвшилтэт үйлдвэрлэлийн сүлжээ, ухаалаг автомашины сүлжээ, ногоон хөдөө аж ахуйн сүлжээ, цэвэр эрчим хүчний сүлжээ, дижитал технологийн сүлжээ, эрүүл амьдралын сүлжээ гэсэн зургаан гол сэдвийн хүрээнд, ханган нийлүүлэлтийн сүлжээний үйлчилгээний бүсийг байгуулжээ. Экспод 69 улс орон, бүс нутаг, олон улсын 620 гаруй компани, байгууллага нэгж оролцож байгаа бөгөөд үүнд хилийн чанадын аж ахуйн нэгж 32 хувийг эзэлж, нийлүүлэлтийн сүлжээний хамгийн сүүлийн үеийн технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээг бүхэлд нь дэлгэн үзүүлж байна.