Ази, Номхон далайн хамтын ажиллагааны анхны хүсэл эрмэлзэлээ баримталж, дэлхийн сорилтыг хамтдаа даван туулна
2024-11-13 19:57:00
Share
Share this with Close
youtube WeChat

Бүгд Найрамдах Перу Улсын Ерөнхийлөгч Дина Болуартегийн урилгаар, БНХАУ-ын дарга Ши Жиньпин 11-р сарын 13-17-ны өдрүүдэд Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын(APEC) удирдагчдын 31 дэх албан бус уулзалтад оролцохоор Лимад хүрэлцэн очиж, мөн Перу улсад төрийн айлчлал хийж байна.

АПЕК нь 1989 онд байгуулагдсан бөгөөд одоогоор 21 гишүүн, 3 ажиглагч оронтой байж, Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хамгийн өндөр түвшний, хамгийн өргөн хүрээтэй, хамгийн их нөлөө бүхий механизм болох юм. 1991 онд Хятад улс албан ёсоор АПЕК-ийн гишүүн болсон юм. АПЕК бол Хятад улс өөрчлөлт шинэчлэлт хийж, нээлттэй болсноос хойш оролцсон бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны анхны байгууллага юм.

АПЕК байгуулагдсан цагаасаа хойш, дэлхийн нээлттэй эдийн засгийг бий болгохыг эрмэлзсээр ирсэн юм. Сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд Ази Номхон далайн бүс нутгийн нэг хүнд ногдох дундаж орлого дөрөв дахин гаруйгаар нэмэгдэж, нэг тэрбум хүн ядуурлаас амжилттай гарсан байна. Тарифын дундаж түвшин 17%-иас 5% болтол буурч, дэлхийн эдийн засгийн өсөлтөд оруулсан хувь нэмэрийн хэмжээ 70%-д хүрсэн байна. Өнөөдөр Ази, Номхон далайн бүс нутаг нь дэлхийн хамгийн их хөгжлийн эрч хүчтэй, хамгийн их нөөц боломжтой бүс нутаг болоод байна.