Аравдугаар сарын 19-нд Хятад улсын дарга Ши Жиньпин 2024 оны олон улсын оюуны өмчийн эрхийг хамгаалах нийгэмлэгийн Дэлхийн оюуны өмчийн эрхийн хуралд мэндчилгээ илгээв.
Ши Жиньпин мэндчилгээндээ, Хятад улс оюуны өмчийн эрхийг хамгаалахыг дээд хэмжээнд чухалчлан үздэг бөгөөд Хятадын онцлогтой оюуны өмчийн эрхийн хөгжлийн замаар замнаж ирсэн юм. Хятад улс талуудтай хамтран хамтын ажиллагаагаа цаашид эрчимжүүлж, олон улсын оюуны өмчийн эрхийн олон талт тогтолцоог шуурхай хамгаалж, бүтээлч хөгжилд таатай олон улсын орчинг бий болгохын төлөө Хятад улсын оюун ухаан, төслийг нэмэрлэн, даян дэлхийн оюуны өмчийн эрхийн засаглалын тогтолцоог улам илүү шударга зүй зохистой чиглэлээр хөгжүүлэн, хүн төрөлхтний үр өгөөжийг нэмэгдүүлэхэд Хятад улсын хүчийг нэмэрлэхэд бэлэн байна гэжээ.