Хятадын Үндэсний Төмөр замын группийн мэдээлснээр, аравдугаар сарын 7-нд нийт Хятадын хэмжээнд зорчигч тээврийн 13103 галт тэрэг ажиллуулах бөгөөд галт тэргээр аялах жуулчид давхацсан тоогоор 19 сая 860 мянгад хүрч, нэг өдрийн зорчигч тээвэрлэлтийн хэмжээ түүхийн шинэ амжилт тогтоох төлөвтэй байна.
7-ны өдрийн 9 цагийн байдлаар, үндэсний баярын амралтын хугацаанд төмөр замын зорчигч тээврийн үйлчилгээний АПП 12306-д борлуулагсан тасалбар 164 саяд хүрлээ.