Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч саяхан Хятад улс АПЕК-ийн 2026 оны зохион байгуулагч орноор ажиллах эрхийг олсон асуудлаар сэтгүүлчийн сонирхсон асуултад хариулав.
Хэвлэлийн
төлөөлөгч хэлэхдээ, АПЕК нь Ази, Номхон
далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын
ажиллагааны чухал механизм юм. Хятад
улс Ази Номхон далайн бүсийн хамтын
ажиллагааг дэмжих үүднээс үүрэг
хариуцлагаа санаачилгатай ухамсарлан
ажиллаж, 2026 онд АПЕК-ийн хурлыг зохион
байгуулах хүсэлт дэвшүүлснийг АПЕК-ийн
гишүүд талархалтай хүлээн авч, энэ
удаагийн АПЕК-ийн удирдагчдын хурлаар
батлан зөвшөөрсөн юм.
Хятад улс Ази,
Номхон далайн бүс нутгийн хамтын
ажиллагааг чухалчлан үзсээр ирсэн
бөгөөд 2001, 2014 онд АПЕК-ийн хурлыг зохион
байгуулж байсан. 2026 онд Хятад улс гурав
дахь удаагаа АПЕК-ийн зохион байгуулагчаар
ажиллах болно. Хятад улс 2026 онд уг хурлыг
зохион байгуулах тал дээр талуудтай
харилцаа холбоо, хамтын ажиллагаагаа
эрчимжүүлж, Путражая 2040 он хүртэлх алсын
харааг хамтран хэрэгжүүлж, Ази Номхон
далайн хамтын нийгэмлэг болон Ази Номхон
далайн чөлөөт худалдааны бүсийн бүтээн
байгуулалтыг ахиулж, олон салбар дахь
бодит хамтын ажиллагааг үр дүнтэй
болгохын төлөө зүтгэж, Ази Номхон далайн
бүс нутаг болон дэлхийн эдийн засгийн
өсөлтийг шинэ хөдөлгөх хүчээр сэлбэхэд
бэлэн байна гэжээ.