Нөр хичээнгүй хөдөлмөр, зүтгэлээрээ төрийн дээд шагналын эзэн болсон хүмүүсээс сурахыг уриалав
2024-09-30 10:47:50
Share
Share this with Close
youtube WeChat

Есдүгээр сарын 29-нд Бээжин хотноо БНХАУ-ын Төрийн дээд одон медаль, төрийн хүндэт цол олгох хүндэтгэлийн арга хэмжээ ёслол төгөлдөр болов. БНХАУ-ын дээд удирдагч Ши Жиньпин төрийн дээд одон медаль, төрийн хүндэт цол хүртсэн хүмүүст одон медаль гардуулж, үг хэллээ. Тэрээр нийгэм нийтээрээ баатруудыг хүндэтгэж, баатруудаас суралцаж, зоригт баатар болохын төлөө зүтгэхийг уриалсан байна.

Тэрээр хэлэхдээ, 75 жилийн тэртээ Шинэ Хятад улс байгуулагдсанаас хойш, Хятадын Коммунист Нам, үндэстнүүдийн ард түмнийг удирдан дайчилж, эдийн засгийн хурдацтай хөгжил, урт хугацааны нийгмийн тогтвортой байдал гэсэн хоёр гайхамшгийг бүтээж байна. Энэ үйл явцад үе үеийн баатарлаг тэргүүний хүмүүс төрөн гарч, тэдний жишиг үйл ажиллагаа, гавьяа зүтгэл нь Бүгд найрамдах улсын түүхэнд мөнхөд дурсагдах болно.

Мөн өдөр болсон шагнал гардуулах ёслол дээр Хятад Бразил, Хятад, Латин Америкийн орнуудын харилцаанд гарамгай хувь нэмэр оруулсан Бразилийн ерөнхийлөгч асан, Шинэ хөгжлийн банкны ерөнхийлөгч Дилма Руссеффд "Найрамдлын одон" гардуулав.

Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдсаны 75 жилийн ойд зориулан, Шинэ Хятад улсын бүтээн байгуулалт, хөгжилд гарамгай хувь нэмэр оруулсан гавъяат зүтгэлтнүүдийг алдаршуулах зорилгоор БНХАУ-ын дээд эрхт байгууллага тогтоол баталж, 4 хүнд "БНУ-ын одон", 10 хүнд төрийн хүндэт цол, гадаадын 1 хүнд "Найрамдлын одон" олгохоор шийджээ. 

Төрийн дээд одон, төрийн хүндэт цол зэрэг нь Хятадын дээд шагнал юм. Энэ нь Хятад улс сүүлийн таван жилийн турш гурав дахь удаагаа тусгай арга хэмжээ зохиож, тэргүүний хүмүүст дээд хүндэт цол хүртээж буй явдал юм. Эхний хоёр удааг 2019 онд БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой, 2020 онд COVID-19 халдварын үед гарамгай хувь нэмрээ оруулсан хүмүүсийг шагнаж урамшуулах зорилгоор зохион байгуулж байсан юм.