1-р сараас 8-р сар хүртэл, бүх Хятадын томоохон аж үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн бодит ашгийн нийт хэмжээ 4 тэрбум 650 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 0.5%-иар өссөн байна. Томоохон аж үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны бодит орлого 87.10 их наяд юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 2.4%-иар өссөн байна.
1-р сараас 8-р сар хүртэл, уул уурхайн салбарын нийт ашиг 813 тэрбум 280 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 9.2%-иар буурч, нүүрс олборлох, угаах үйлдвэрлэл 20.9%-иар буурсан байна. Нефть, нүүрс болон бусад түлш боловсруулах үйлдвэр, хар төмөрлөг хайлуулах, цувих, боловсруулах үйлдвэрүүдийн орлогын хэмжээг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал, ашгаас алдагдалд шилжсэн байна.