Хятадын Банк санхүүгийн хяналт удирдлагын үндэсний газар 11 дүгээр сарын 22-нд нийтэлсэн хяналт удирдлагын хамгийн сүүлийн үеийн тоо бүртгэлд харуулснаар, 2024 оны гуравдугаар улирлын эцсийн байдлаар Хятад улсын банк санхүүгийн байгууллагын дотоод болон гадаад валют дахь нийт хөрөнгийн хэмжээ 439.5 их наяд юаньд хүрсэн нь 2023 оны мөн үеийнхээс 7.3 хувиар нэмэгдсэн байна. Даатгалын компани, даатгалын хөрөнгийн удирдлагын компаниудын нийт хөрөнгө 35 их наяд юаньд хүрсэн нь оны эхнийхээс 11.2 хувиар нэмэгдсэн байна.
Банк, даатгалын салбарын санхүүгийн үйлчилгээний чадавх тасралтгүй сайжирч, арилжааны банкнуудын хөрвөх чадварын үзүүлэлт тогтвортой хэвээр байна. Гуравдугаар улирлын эцэст даатгалын салбарын нийт төлбөрийн чадварын харьцаа 197.4 хувьтай гарч, төлбөрийн чадвар хангалттай байгааг харууллаа. Мөн арилжааны банкнуудын эрсдэл даах чадавх бүхэлдээ хангалттай, зээлийн хөрөнгийн чанар ерөнхийдөө тогтвортой байна. Гуравдугаар улирлын эцсийн байдлаар арилжааны банкнуудын чанаргүй зээлийн харьцаа 1.56 хувь байгаа нь өмнөх улирлын төгсгөлтэй харьцуулахад үндсэндээ өөрчлөлтгүй байна.