Бүх армийн цэргийн онолын ажлын хурал 10-р сарын 14-15-ны өдрүүдэд Бээжинд болов. ХКН-ын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин чухал зааварчилгаа өгсөн байна. Тэрээр онцлохдоо, цэргийн онолын шинэчлэл нь үндэсний батлан хамгаалалт болон цэргийн шинэчлэлийн чухал бүрэлдэхүүн хэсэг юм, хүчирхэг армийг хөгжүүлэхэд чухал тэргүүлэх үүрэг гүйцэтгэдэг. Шинэ эрин, шинэ аяны явцад, дэлхий дахинд зуун жил тохиогоогүй өөрчлөлтүүд хурдацтай өрнөж, цэргийн шинэ хувьсгал эрчимтэй хөгжиж, Хятадын аюулгүй байдал болон хөгжлийн хэрэгцээ шаардлагад гүн гүнзгий өөрчлөлт гарч байна, хүчирхэг цэрэг арми бий болгох зорилтыг хэрэгжүүлэх нь илүү тулгамдсан асуудал болж, бид цэргийн онолын ажлыг эрхбиш цогцоор нь бэхжүүлэх ёстой. Шинэ эриний армийг бэхжүүлэх үзэл санааг хэрэгжүүлж, шинэ үеийн цэргийн стратегийн чиглэлийг хэрэгжүүлэх шаардлагатай байна, марксизмын үндсэн зарчмуудыг ардын арми байгуулах практиктай тууштай уялдуулж, Хятадын цэрэг армийн уламжлалт, шилдэг соёлын мөн чанарыг эзэмшиж, тулалдааны талбар, цэрэг арми, ирээдүйтэй нүүр тулан урагшлахыг баримталж, технологи, дайн, өрсөлдөгчдийн өөрчлөлтүүдийг нягт ажиглаж, түүхийн шинэ нөхцөлд байлдааны бэлэн байдлын үндсэн асуудлын судалгааг чухалчилж, цэргийн онолын шинэчлэлийн дээд түвшний загварыг оновчтой болгож, цэргийн онолын судалгааны загварыг боловсронгуй болгож, цэргийн онолын өөрчлөлт, хэрэглээг бэхжүүлж, Хятадын онцлогтой орчин үеийн цэргийн онолын тогтолцоог бий болгож, арми байгуулагдсаны 100 жилийн зорилтыг хэрэгжүүлэх, дэлхийн жишигт нийцсэн армийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхэд шинжлэх ухааны дэмжлэг болон зааварчилгаа хангах ёстой гэжээ.
Цэргийн төв зөвлөлийн бүх яам, комисс, Цэргийн төв зөвлөлийн шууд харъяа бүх агентлаг, Цэргийн төв зөвлөлийн нэгдсэн удирдлагын төв, цэргийн бүсүүд, цэргийн бүх ангиуд, Цэргийн төв зөвлөлийн шууд харъяа байгууллагууд, Зэвсэгт хүчний холбогдох хариуцлагатай нөхдүүд нарын зэрэг хүмүүс хуралд оролцов.