Ван И Их 20-ын Гадаад хэргийн сайд нарын уулзалтад оролцов
2024-09-26 16:10:42
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 9-р сарын 25-ны өдөр буюу НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Нью-Йоркт Их 20-ын бүлгийн Гадаад хэргийн сайд нарын уулзалтад оролцов. Уулзалтыг Бразилийн Гадаад хэргийн сайд Виейра даргалж, Бразилийн Ерөнхийлөгч Лула, Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Рамафоса, G20-ийн гишүүд болон зочин орнуудын төлөөлөгчид, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Гутерриш, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79-р чуулганы дарга Филемон нар хуралд оролцов.

Ван И хэлэхдээ, энэ удаагийн "Их 20"-ийн дээд хэмжээний уулзалт "Шударга дэлхий болон тогтвортой гарагийг байгуулъя" сэдэвтэй байгаа нь цаг үеийн уриалгад нийцэж, ард түмний хүсэл эрмэлзэлд нийцэж байна гэжээ.

Ван И тэмдэглэхдээ, "Их 20" нь НҮБ-ын шинэчлэлийг дэмжигч, дэлхийн эдийн засаг, санхүүгийн засаглалын шинэчлэлийг дэмжигч, дэлхийн худалдааны засаглалын шинэчлэлийг дэмжигч, дэлхийн хөгжлийн салбар дахь шинэчлэлийг хэрэгжүүлэгч байх ёстой гэжээ.