15-нд Хятадын Үндэсний батлан хамгаалахын яамны хэвлэлийн төлөөлөгч Ү Чянь Энэтхэгийн далайд Америк, Япон, Энэтхэг, Австралийн тэнгисийн цэргийн хүчний хамтарсан "Малабар" сургуулилт зэрэг сүүлийн үеийн цэргийн сургуулилтын асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулав.
Аравдугаар сарын 8-нд Америк, Япон, Энэтхэг, Австралийн тэнгисийн цэргийн хүчнийхэн Энэтхэгийн далайд "Малабар" хамтарсан сургуулилт хийсэн нь Хятадын эсрэг үйл ажиллагаа бөгөөд аюулгүй байдлын салбарт Америк, Япон, Энэтхэг, Австралийн "дөрвөн талд механизм"-ийг бэхжүүлэх зорилготой гэж мэдээнд дурджээ. Энэ талаар Ү Чянь сэтгүүлчдийн холбогдох асуултад хариулахдаа, холбогдох орнуудын батлан хамгаалах, аюулгүй байдлын хамтын ажиллагаа нь гуравдагч талын ашиг сонирхлыг хохироож, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд хохирол учруулахгүй байх ёстой гэж Хятад улс үзэж байна. “Дөрвөн талт механизм” гэгч нь АНУ-ын хувьд Хятадыг харлуулж, ноёрхлоо хадгалах улс төрийн хэрэгсэл гэдгийг бүрэн харуулж байна. Ази Номхон далайн бүс нутаг нь геополитикийн тоглоомын талбар биш, харин улс орнуудын хамтын ажиллагааны томоохон индэр байх ёстой. Бид холбогдох улс орнуудаас тэг нийлбэртэй сөргөлдөөн гэх сэтгэгүйгээ орхиж, бүс нутгийн хамтын аюулгүй байдлыг хамгаалахад тустай илүү их ажил хийхийг хүсэж байна.