БНХАУ-д төрийн айлчлал хийж байгаа Италийн ерөнхийлөгч Сержио Маттарелла 9-ний орой Бээжингийн их сургуульд очиж илтгэл тавьж, Хятад, Италийн багш, оюутнуудтай яриа хэлцэл хийж, харилцан санал солилцов. Тэрээр хэлсэн үгэндээ, өнөөгийн ертөнцөд улс орнуудын харилцан ойлголцлыг дэмжихийн тулд янз бүрийн соёл иргэншлийн хоорондын яриа хэлцэл, солилцоог бэхжүүлэх нь бүр ч чухал болохыг онцлон тэмдэглэв.
Италийн ерөнхийлөгч Сержио Маттарелла хэлсэн үгэндээ эхлээд Хятад, Италийн солилцооны урт удаан найрсаг түүхийг дурсав. Тэрээр хэлэхдээ, эрт дээр үеэс Хятадын соёл иргэншил болон Италийн соёл иргэншил нь соёлын баялаг солилцооны үйл ажиллагаагаар нягт холбогдож, хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжилд чухал хувь нэмэр оруулсан юм. Өнөөдрийн солилцоо бол хоёр орны олон зуун жилийн хамтын ажиллагааны үргэлжлэл юм гэжээ.
Италийн Ерөнхийлөгч Сержио Маттарелла: Эртний Торгоны зам бол даяаршлын анхны жишээнүүдийн нэг юм. Энэхүү анхдагч маршрутын дагуу худалдаачид тив алгасаж, бараа бүтээгдэхүүн, санаа, мэдлэгээ солилцов. Энэ нь харилцан хүндэтгэх, нээлттэй яриа хэлцэл нь улс орнуудын энх тайван, хөгжил цэцэглэлтэд хүрэх үндсэн элемент бөгөөд яриа хэлэлцээ, ойлголцолд хүрэхийн тулд соёлын солилцоо нь чухал тулгуур гэдгийг дахин сануулж байна.