"Хятадын хүний эрхийн хөгжлийн тайлан-2024"-ийг нийтлэв
2024-11-20 10:51:12
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ, Саяхан Хятадын хүний эрхийн судалгааны нийгэмлэгээс эмхэтгэсэн "Хятадын хүний эрхийн хөгжлийн тайлан-2024" (Хүний эрхийн цэнхэр ном) албан ёсоор нийтлэгдсэн байна. Энэ нь Хятадын хүний эрхийн судалгааны нийгэмлэгээс 2011 оноос хойш гаргасан хүний эрхийн тухай 14 дэх цэнхэр ном юм. 

Цэнхэр номд ерөнхий илтгэл, тусгай илтгэл, кейс судалгааны тайлан гээд нийт 25 хавсралт багтсан болно. Ерөнхий илтгэлд 2023 онд Хятад улсын хүний эрхийн ерөнхий хөгжлийн ерөнхий байдлыг дотоод болон олон улсын нөхцөл байдлыг уялдуулан, иргэдийн амьжиргаа, сайн сайхан байдлыг дээшлүүлэх, эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн хамгааллын түвшинг дээшлүүлэх, сайн хууль тогтоомж, сайн засаглалыг сурталчлах, иргэний болон улс төрийн эрхийн хамгаалалтыг бэхжүүлэх, хүний эрхийн ололт амжилтыг ард иргэдийн дунд түгээн дэлгэрүүлэх зэргийг танилцуулсан болно. 

1993 онд байгуулагдсан Хятадын Хүний Эрхийн Судлалын Нийгэмлэг нь Хятадын хүний эрхийн салбарын хамгийн том үндэсний зэрэглэлийн эрдэм шинжилгээний байгууллага бөгөөд НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлтэй зөвлөлдөх тусгай статустай юм.