第3课 祝你生日快乐
Y: Сайн байцгаана уу? Эрхэм найз нараа. “Өдөр
тутмын хэрэглээний Хятад хэл”-ний хичээлд таныг урьж байна. Номиннарс та бүхэнтэй мэндчилж байна.
R:Сайн байцгаана уу? Та бүхэнтэй Мөнхөө мэндчилж байна.
Н: Өмнөх хичээлээр бид харилцааны зарим үгүүдийг ярьж сурсан. Тухайлбал талархал илэрхийлж сурсан. Мэргэжилтэн, та сурсан үгнүүдээ мартаагүй биз дээ?
M: Мартаагүй. Сурсан үгнүүдээ би өдөр бүр хэрэглэж байгаа болохоор мартаагүй. Баярлаж талархсанаа “谢谢”юм уу? “谢谢你”гэж хэлдэг шүү дээ.
Н: Тэгвэл “зүгээр” гэж хариулах гэвэл хятадаар юу гэж хэлэх вэ?
M: “不用谢”гэж хэлнэ.
Н: “Уучлаарай” гэвэл“对不起”гэж хэлнэ.
M: 对不起。
Н: Тэгвэл үүний хариуд яаж хариулах юм бэ? Та хэлж үзнэ үү?
M: Миний бодлоор “没关系”юм уу, аль эсвэл “没事儿” гэж хариулбал зөв байх.
Н: Маш зөв хариуллаа. Сурсан үгнүүдээ улам сайн тогтоож цээжлэхийн тулд бид залгаад өмнөх хичээлээр сурсан ярианы дасгалыг сонсъё.
完整对话 Нэгтгэсэн ярианы дасгал
对话一 Ярианы дасгал нэг
A: 非常感谢!Маш их баярлалаа.
B:不用谢!Зүгээр.
对话二 Ярианы дасгал хоёр
A:对不起. Уучлаарай.
B:没关系. Зүгээр.
A:对不起. Уучлаарай.
B:没事儿. Зүгээр ээ.
Н: Сая бид сурсан зүйлээ эргэн саналаа. Залгаад бид хичээлээ үргэлжлүүлэн суръя. За, бид урьдаар энэ хичээлээр сурах чухал өгүүлбэрүүдтэй танилцъя.
今日关键 Чухал өгүүлбэрүүд
祝你生日快乐!Танд төрсөн өдрийн мэнд хүргэе.
干杯!Хундагаа өргөцгөөе.
你的电话号码是多少?Таны утасны дугаар хэд вэ?
Н: Мэргэжилтэн, маргааш бид найзынхаа төрсөн өдрийн баярт оролцох гэж байгаа шүү.
M: Ямар сайхан мэдээ вэ? Манай Монголчууд төрсөн өдрөө тэмдэглэж байгаа хүнд: “Танд төрсөн өдрийн мэнд хүргэе” гэж баяр хүргэдэг юм. Номио, үүнийг хятадаар юу гэж хэлэх бэ?
Н: Хятадаар “祝你生日快乐!”гэж баяр хүргэдэг.
M: 祝你生日快乐!
Н: “祝”гэдэг нь хүсэн ерөөж байна гэсэн утгатай үг. “你”гэдэг нь “чи” гэсэн утгатай үг. “生日”гэдэг нь “төрсөн өдөр” гэсэн утгатай. Хятад хэлэнд “生” гэдэг нь “төрөх” гэсэн утгатай үг. “日” гэдэг нь “өдөр” гэсэн утгатай үг. Тиймээс “生” болон “日” хоёр үг нь нийлээд “төрсөн өдөр” гэсэн үг болно. “快乐” гэдэг нь “баяр баясгалантай” гэсэн үг юм. Энэ өгүүлбэрийг хоёулаа хамтдаа аажуухан хэлье.
НM: 祝你生日快乐!
Н: За. Энэ үгний хариуд та өмнө нь сурсан 谢谢! гэсэн үгээр хариулж болно.
M: 谢谢!
Н: Одоо бид ярианы дасгалыг сонсъё.
M: За, тэгье.
对话一 Ярианы дасгал нэг
A:这是我妹妹. 今天是她生日. Энэ миний охин дүү. Өнөөдөр түүний төрсөн өдөр .
B:祝你生日快乐!Танд төрсөн өдрийн мэнд хүргэе.
C:谢谢!Баярлалаа.
Н: Хятадад бид төрсөн өдрийн баяр тэмдэглэхдээ, найз нөхдөө урьж хамтран тэмдэглэдэг юм.
M: Тийм байх. Бас баярын уур амьсгалыг нэмэх гэж архи, улаан дарс уудаг биз. Номиннарс аа, “хундагаа өргөцгөөе” гэсэн үгийг хятадаар яаж хэлэх юм бэ?
Н: “干杯” гэж хэлдэг.
M:干杯。
Н: “干” гэдэг нь “хуурай” гэсэн утгатай. Энд хундага тулгах, бүхнийг ууж дуусгах гэсэн утгаар хэрэглэгдсэн байна. Бас хундагатай архиа ууцгаая гэсэн утгатай гэж ойлгож болно.
Н: 杯, хундага.
M: Хүн надтай “干杯” гэж хундага тулгавал би ч дагаад “干杯” гэж хэлэх юм уу?
Н: Тийм ээ. “干杯” гэж хэлээд архиа ууна шүү дээ.
对话二 Ярианы дасгал хоёр
A:干杯!Хундагаа өргөцгөөе.
B:干杯!Хундагаа өргөцгөөе.
M: Орсон бороо арилж, ирсэн зочид буцдаг гэдэгчлэн, найраа өндөрлөж зочин гийчнээ мордуулах үед шинээр танилцсан зарим нэг хүн утасны дугаарыг авахыг хүсвэл тэдэнд хандаж юу гэж хэлэх вэ?
Н: Энэ их хялбар асуулт байна. Та түүнд хандаж, 你的电话号码是多少? Утасны дугаар чинь хэд вэ? гэж асуухад болно.
M: 你的电话号码是多少?гэдэг үг чинь хэлэхэд арай түвэгтэй санагдаж байна. Номио надад үсэг дараалан тайлбарлаж өгөхгүй юу?
Н: Бололгүй яахав. 你的, чиний.
M:你的。
Н: 电话, утас.
M: 电话。
Н: 号码, дугаар.
M: 号码。
Н: 电话号码, утасны дугаар.
M: 电话号码。
Н: 是多少, хэд вэ.
M: 是多少。
Н: 你的电话号码是多少?
M: Утасны дугаар чинь хэд вэ?
对话三 Ярианы дасгал гурав
A:你的电话号码是多少?Таны утасны дугаар чинь хэд вэ?
B:12345678. 12345678.
M: Сая их олон тоонууд байх юм. Юуг хэлж байгаа юм бэ?
Н: Мэргэжилтэн та зөв таасан байна. Одоо тооны нэр заая. “Тэг”-ийг хятадаар “零”гэдэг. “Нэг, хоёр, гурав” гэсэн тооны нэрийг хятадаар: “一, 二, 三” гэж хэлнэ.
M: За, “нэг, хоёр, гурав” гэсэн тооны нэрийг “一, 二, 三”гэж хэлнэ гэж мэдэж авлаа. Тэгвэл “дөрөв, тав, зургаа”-г хятадаар яаж хэлэх бэ?
Н: “Дөрөв, тав, зургаа”-г хятадаар: “四, 五, 六” гэж хэлдэг.
M: 四, 五, 六.
Н: “Долоо”-г “七”гэдэг. Ус буцлах үед гарах чимээтэй төстэй.
M: “七”-г яаж хэлэхийг нь би сурч авлаа. Тэгвэл “найм” болон “ес, арв”-ыг юу гэж хэлэхийг суръя.
Н: 八, 九, 十.
M: 八, 九, 十.
Н: Одоо бид өнөөдрийн хичээлээр сурсан тооны нэр үгээ давтая. “Нэг”, “一”, “хоёр”, “二”, “гурав”, “三”, “дөрөв”, “四”, “тав”, “五”, “зургаа”, “六”, “долоо”, “七”, “ найм”, “八”, “ес”, “九”, “арав”, “十”. Бид тооны нэрийг хамтдаа тоольё.
Н, M: 1 2 3 4 5 6 7 8 9 10.
Н: Бид үндсэн тооны нэрийг сурлаа. Дараагийн заах хичээлээр бид танд нэн олон тооны нэрийг заах болно.
M: За. Одоо бид өнөөдрийн хичээлээр сурсан бүх ярианы дасгалаа эхнээс нь сонсъё.
Н: За тэгъе.
完整对话 Нэгтгэсэн ярианы дасгал
对话一 Ярианы дасгал нэг
A:这是我妹妹. 今天是她生日. Энэ миний охин дүү. Өнөөдөр түүний төрсөн өдөр .
B:祝你生日快乐!Танд төрсөн өдрийн мэнд хүргэе.
C:谢谢!Баярлалаа.
对话二 Ярианы дасгал хоёр
A:干杯!Хундагаа өргөцгөөе.
B:干杯!Хундагаа өргөцгөөе.
对话三 Ярианы дасгал гурав
A:你的电话号码是多少?Таны утасны дугаар хэд вэ?
B:12345678。 12345678.
М: Өнөөдрийн хичээл энд хүрээд өндөрлөж байна.Одоо Хятадын соёлын тухай танилцуулъя.
Хятадын соёлын тухай
Хятад улсад хүний нас жилийг асуух нь маш энгийн явдал байж бусдыг халамжилж байгаагийн нэг илрэл гэж үздэг. Настай хүнээс “Таны нас сүүдэр хэд вэ?” гэж асуудаг. Энэ нь настай хүнийг халамжилж хүндэтгэж байгаа болно. Гэвч өнөөдрийн нийгэмд нэн олон залуучууд ажилдаа зүтгэж явсаар он жилүүдийг ганцаар үдсэн байх явдал элбэг болжээ. Аав ээж нь тэднийг түргэн хань ижилтэй бол гэж ятгадаг. Тэдэнд нас жил нь нэлээд эмзэг асуудал байдаг. Тийм болохоор та түүнтэй их ойр дотно биш бол нас жилийг нь асууж хэрэггүй.
Эрхэм анд нөхөд өө. Манай хичээл завсарлах боллоо. Уламжлал ёсоор би танд нэг асуулт үлдээе. “Төрсөн өдрийн мэнд хүргэе.” гэсэн үгийг хятадаар юу гэж хэлдэг вэ? Энэ асуултын хариуг та mon@cri.com.cn гэсэн хаягаар бидэнд И-мейл бичиж ирүүлээрэй. Энэ хичээлийг дахин сонсохыг хүсвэл та https://mongol.cri.cn гэсэн хаягаар манай вэб сайтаар зочлоорой. “Өдөр тутмын хэрэглээний Хятад хэл”-ний хичээлээр уулзтал түр баяртай. 再见!