1-р хичээл Мэндчилэх
2017-07-12 19:26:33  

1课     打招呼

H: Сайн байцгаана уу? Эрхэм найз нараа. “Өдөр тутмын хэрэглээний Хятад хэл”-ний хичээлээр та бүхэнтэй уулзаж байгаадаа баяртай байна. Номиннарс мэндчилж байна.

M: Сайн байцгаана уу? Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгаж, Монгол Улсын мэргэжилтэн Мөнхөө мэндчилж байна. 

H: Бид өнөөдрөөс эхлэн Хятад хэл заах сургалтын шинэ хичээл явуулах боллоо. Та бүхэнд хүргэж байгаа энэ “Өдөр тутмын хэрэглээний Хятад хэл”-ний хичээлээр Хятад хэлний хамгийн өргөн хэрэглэгддэг үгнүүдээс эхлэж заах болно. Мэргэжилтэн, хятад хэлийг ямар сэдвээр эхэлж, ямар үгнүүдийг хамгийн түрүүнд сурмаар байна?

M: Хамгийн түрүүнд мэндлэх хүндлэх үгнүүдээс сурмаар байна.

H: За, тэгвэл бид мэндчилгээний хэл хэллэг, үгнүүдээс яръж суръя. Урьдаар бид энэ хичээлийн чухал өгүүлбэрүүдийг сонсъё. 

 

今日关键  Чухал өгүүлбэрүүд

()(hǎo). Сайн байна уу?

()(jiào)(shén)(me)(míng)()Таны нэр хэн бэ?

(zhè)(shì)()(de)(míng)(piàn). Энэ миний нэрийн хуудас.

(hǎo)(jiǔ)()(jiàn). Уулзалгүй их удлаа.

 

H: Хятад хэлэнд хүнтэй мэндлэх үгнүүд олон бий. Гэхдээ хамгийн өргөн хэрэглэдэг нь “你好” гэсэн хоёр үг юм. Намайг дагаад уншаарай. 你好.

M:你好.

H: , чи. , сайн. Энэ хоёр үг нийлээд “Сайн байна уу?”, “你好.”  гэсэн үг болно. Энэ хэлбэрээр аль ч үед, ямар ч хүнтэй  “你好”гэж мэндчилж болдог.

M: Танихгүй хүн юм уу, эсвэл сайн таньдаг хүнтэйгээ ч гэсэн бүгдтэй нь адилхан “你好”гэж мэндчилж болох уу?

H: Тийм ээ. Хүн тантай “你好”гэж мэндчилбэл хариуд нь юу гэж хариулахаа та мэдэх үү?

M: За, би бодъё, хүн надтай “Сайн байна уу?” гэж мэндчилбэл би өөдөөс нь мөн “Сайн, та сайн байна уу?” гэж хариулах учиртай.

H: Зүйтэй. Та өөдөөс нь “你好”гэж мэндлэх учиртай. Намайг дагаад хэлээрэй. 你好.

M: 你好.

H: За, одоо бид нэгдүгээр ярианы дасгалаа сонсъё.

 

对话一 Ярианы дасгал нэг

A:你好. Сайн байна уу?

B:你好. Сайн. Сайн байна уу?

A:您好. Сайн байна уу?

B:您好. Сайн. Та сайн байна уу?

 

M: За, бид бусадтай мэндэлж сурлаа. Би мэндэлж байгаа хүнийхээ нэрийг яаж асуух вэ? 

H: 你叫什么名字 гэж хэлж болно. Намайг дагаад уншаарай.  

H: , чи.

M:

H: , гэдэг.

M: .  

H: 什么, юу, ямар.

M: 什么

H: 名字, нэр.

M: 名字.

H: 你叫什么名字Таны нэрийг хэн гэдэг вэ?

M: 你叫什么名字

H: За, одоо ярианы дасгалаа үргэлжлүүлэн сонсъё.

 

对话二 Ярианы дасгал хоёр

A你叫什么名字 Таны нэр хэн бэ?

B:我叫王龙. Намайг Ван Лүн гэдэг.

A:你叫什么名字?Таны нэр хэн бэ?

B:刘陆. Лю Лү.

 

H:Мэргэжилтэн, энэ хоёр өгүүлбэрийн ялгааг анзаарсан уу?

M: Хариулт нь арай өөр байна. Хэн нэгэн хүн чамаас нэрийг чинь асуувал чи我叫” гэсэн үгийн дараа нэрээ хэлэх юм уу, эсвэл нэрээ шууд хэлж болох юм байна .

H:Тийм ээ,одоо бид ярианы дасгал хийе. 你叫什么名字?

M: 你叫什么名字?

H:Хятад улсад хүмүүс анх танилцахдаа нэрийн хуудсаа солилцдог. Нөгөө хүндээ нэрийн хуудсаа өгөхдөө这是我的名片”гэж хэлнэ.

M: 这是我的名片. “名片” гэдэг ньнэрийн хуудасгэсэн үг үү?

H: Тийм ээ. 名片, нэрийн хуудас.

H: , энэ.

М:

H: , мөн.

М:

H: 我的, миний.

М: 我的

H: 名片, нэрийн хуудас.

М: 名片

H: 这是我的名片. Намайг дагаад уншаарай. 这是我的名片.

M: 这是我的名片.

H: Залгаад шинэ агуулгатай танилцъя. Уулзаагүй их удсан найзтайгаа таарахдаа монголоор юу гэж хэлэх вэ ?

M: “Уулзалгүй их уджээ.” гэж л хэлдэг шүү дээ.

H: Хятадаар үүнийг “好久不见” гэж хэлдэг.

M: 好久不见。

H: Энэ үгийг нэг нэгээр нь тайлбарлавал. “好久”,  “удтал” гэсэн үг,  “不见” гэдэг нь “уулзаагүй” гэсэн үг юм. Намайг дагаад уншаарай.

H:好久 , нэлээд удтал.

M:好久。

H:不见 , уулзаагүй.

M: 不见。   

H: 好久不见. Уулзалгүй их удлаа.

M: 好久不见。

H:Ярианы дасгалыг үргэлжлүүлэн сонсъё. 

 

对话三 Ярианы дасгал гурав

A:这是我的名片. Энэ миний нэрийн хуудас.

B:谢谢. Баярлалаа.

A:好久不见. 你好吗?Уулзалгүй их удлаа. Дажгүй юу?

B:挺好的. 谢谢. Дажгүй ээ. Баярлалаа.

 

H:Та бүхэнӨдөр тутмын хэрэглээний Хятад хэл”-ний хичээлийг сонсож байна. Мэргэжилтэн хоёулаа өнөөдрийн хичээлийн агуулгыг давтъя. “Сайн байна уу?” гэсэн үгийг хятадаар你好”гэж хэлнэ.

M:你好。

H: 你叫什么名字?, Таны нэр хэн бэ?

M: 你叫什么名字?

H: Хүнтэй нэрийн хуудас солилцохдоо这是我的名片” гэж хэлнэ.

M: 这是我的名片。

H: “Уулзаагүй их удлаагэдгийг好久不见”гэнэ.

M: 好久不见。

H: Залгаад бид өнөөдрийн хичээлээр сурсан нэгтгэсэн ярианы дасгалаа сонсъё:

 

完整对话Нэгтгэсэн ярианы дасгал

对话一 Ярианы дасгал нэг

A:你好. Сайн байна уу?

B:你好. Сайн. Сайн байна уу?

A你好. Сайн байна уу?

B您好. Сайн. Та сайн байна уу?

 

对话二 Ярианы дасгал хоёр

A:你叫什么名字?Таны нэр хэн бэ?

B:我叫王龙. Намайг Ван Лүн гэдэг.

A:你叫什么名字?Таны нэр хэн бэ?

B:刘陆. Лю Лү.

 

对话三Ярианы дасгал гурав

A:这是我的名片. Энэ миний нэрийн хуудас.

B:谢谢. Баярлалаа.

A:好久不见. 你好吗?Уулзалгүй их удлаа. Дажгүй юу?

B:挺好的. 谢谢. Дажгүй ээ. Баярлалаа.

 

М:Өнөөдрийн хичээл энд хүрээд өндөрлөж байна. Одоо Хятадын соёлын тухай танилцуулъя.

 

Хятадын соёлын тухай

 

Хятад хэлэнд хүмүүстэй мэндчилэхэд “您好”болон “你好” гэж хоёр янзаар хэлдгийг та анзаарсан уу? “你好”-г үе тэнгийн хүн болон нийгмийн адил байр суурьтай хүмүүстэй мэндчилэхэд хэлдэг. Харин “您好”гэж өндөр настан, хүндтэй хүнд хандаж хэлдэг байна. Өнөөдөр бид голчлон бусадтай танилцаж мэндчилэх үг хэллэгүүд сурлаа. Бид хойшид хичээлийнхээ төгсгөлд нэг асуулт тавьж танаас хариулт авах болно. Өнөөдрийн үлдээх асуулт:  “Уулзалгүй их удлаа.” гэдгийг хятадаар юу гэж хэлдэг вэ? Энэ асуултын хариуг та mon@cri.com.cn гэсэн хаягаар бидэнд И-мейл бичиж ирүүлээрэй. Энэ хичээлийг дахин сонсохыг хүсвэл та https://mongol.cri.cn гэсэн хаягаар манай вэб сайтаар зочлоорой. “Өдөр тутмын хэрэглээний Хятад хэл”-ний хичээлээр уулзтал түр баяртай. 再见!