第4课 告别
H: Сайн байцгаана уу ? Эрхэм найз нараа. “Өдөр
тутмын хэрэглээний Хятад хэл”-ний хичээлд таныг урьж байна. Номиннарс та бүхэнтэй мэндчилж байна.
M: Сайн байцгаана уу? Та бүхэнтэй Мөнхөө мэндчилж байна.
Н: Бид өмнөх хичээлээр голдуу төрсөн өдрийн мэндчилгээний тухай богино өгүүлбэрүүд сурсан. Одоо бид сурсан хичээлээ давтъя.
M:Тэгье.
Н:Та хятадаар “Төрсөн өдрийн баяр хүргэе” гэхийг юу гэж хэлдгийг санаж байна уу?
M:“祝你生日快乐” гэдэг.
Н:Тийм ээ, “祝你生日快乐” гэж хэлдэг. Залгаад би энэ өгүүлбэрийг товчхон тайлбарлая. “祝你” гэдэг нь “танд хүсэн ерөөх” гэсэн утгатай. “生日”гэдэг нь “төрсөн өдөр” гэсэн үг юм. Намайг дагаад уншаарай. 生日.
M: 生日。
Н: 快乐, баяр баясгалантай, энд бол “баяр хүргэх” гэсэн утгыг илтгэж байгаа юм. Намайг дагаад уншаарай. 快乐.
M: 快乐。
Н: 生日快乐, Төрсөн өдрийн баяр хүргэе. Бид бас “干杯”, “Хундага өргөцгөөе” гэдгийг хятадаар яаж хэлдгийг сурсан.
M:Тиймээ. Үүнийг “干杯”гэж хэлдэг.
Н:Та бусдаас утасны дугаарыг нь асуух гэвэл “你的电话号码是多少?”гэж хэлээрэй. Энэ нь та утасны дугаараа надад хэлж өгнө үү? гэсэн утгатай үг юм.
Н:Намайг дагаад уншаарай. 你的电话号码是多少?
M:你的电话号码是多少?
Н: За. Бид өмнөх хичээлээр сурсан нэгтгэсэн ярианы дасгалаа сонсъё.
完整对话 Нэгтгэсэн ярианы дасгал
对话一 Ярианы дасгал нэг
A:这是我妹妹. 今天是她生日. Энэ миний охин дүү. Өнөөдөр түүний төрсөн өдөр .
B:祝你生日快乐!Танд төрсөн өдрийн мэнд хүргэе.
C:谢谢!Баярлалаа.
对话二Ярианы дасгал хоёр
A:干杯!Хундагаа өргөцгөөе.
B:干杯!Хундагаа өргөцгөөе.
对话三 Ярианы дасгал гурав
A:你的电话号码是多少?Таны утасны дугаар хэд вэ?
B:12345678. 12345678.
Н:Сая түрүүчийн хичээлээ давтлаа. Одоо бид шинэ хичээлтэйгээ танилцья. Урьдаар өнөөдрийн сурах чухал өгүүлбэрийн агуулгын товчийг сонсоно уу?
今日关键 Чухал өгүүлбэрүүд
时间不早了. Цаг орой болж байна.
我们该走了. Бид явах хэрэгтэй боллоо.
再见!Баяртай.
多保重!Биеэ сайн бодоорой.
保持联系!Байнга холбоотой байя.
M: Та нэг айлд зочилжээ гэж бодъё. Цаг орой болсон байна. Гадаа харанхуй болох нь. Та харих санаатай бол, ийм үед гэрийн эзэнд юу гэж хэлэх вэ?
Н: За, та “时间不早了” , “Цаг орой болж байна” гэж хэлж болно.
M: 时间不早了。
Н: 时间, цаг хугацаа.
M: 时间。
Н: 不, биш.
M: 不。
Н: 早, “эрт.
M: 早。
Н: 了бол туслах сул үг.
M: 了。
Н: 时间不早了, цаг орой болж байна.
Н: Та хэрэв бид явах боллоо гэж хэлэх гэвэл “我们该走了” гэнэ.
M: 我们该走了。
Н: 我们, бид
M: 我们。
Н: 该-г монгол хэлэнд хэрэгтэй, ёстой гэх мэт үгээр орчуулж болно.
M: 该。
Н: 走, явах.
M: 走。
Н: 我们该走了. Бид явах хэрэгтэй боллоо.
M: 我们该走了。
Н: За. Бид бодит амьдралын үгнүүд сонсъё.
完整对话 Нэгтгэсэн ярианы дасгал
对话一 Ярианы дасгал нэг
客人:时间不早了. 我们该走了. Цаг орой болж байна. Бид явья даа.
主人:欢迎你以后常来. Байнга ирж байгаарай.
客人:谢谢招待!再见!Сайхан зочилсонд баярлалаа.
主人:再见! Баяртай.
Н:Та “再见”гэсэн үгийг сонсов уу? Энэ бол “баяртай” гэсэн үг юм.
M:再见!
Н: Энэ үг бидний өдөр тутмын амьдралд бишгүй олон тохиолддог болохоор та сайн тогтоож аваарай.
M: Тийм байна. Би ч гэсэн тантай санал нэг байна.
Н: 再, дахиад, ахиад.
M: 再。
Н: 见, уулзах.
M:见。
Н: 再见, баяртай.
M:再见!
M:Номио. Би анд нөхрөө Монголд буцаамааргүй байна. Би түүнтэй олон жил нөхөрлөсөн. Тэр бол миний хамгийн сайн найз минь юм.
Н:Та нар лавтай эргэн уулзана гэдэгт би итгэж байна. Тэрээр Бээжинд лавтай тав тухтай байж чадна.
M:Тиймээ. Тэгвэл “Биеэ бодоорой” гэдгийг хятадаар юу гэж хэлэх вэ?
Н:Та ингэж хэлж болно: 多保重.
M: 多保重。
Н: 多, илүү, олон, ахиухан.
M: 多。
Н: 保重, хичээх, биеэ бодох.
M: 保重。
Н: 多保重, биеэ сайн бодоорой.
M: 多保重。
Н:Одоо бид амьдралын дунд хүмүүс яаж хэлж байгааг сонсоцгооё.
对话二 Ярианы дасгал хоёр
A:我们回去了. Бид харилаа.
B:我送送你们. Би та нарыг гаргаж өгье.
A:多保重!Биеэ бодож яваарай.
M: “Хэлхээ холбоотой байх” гэдгийг хятадаар юу гэж хэлдэг юм бол? Надад хэлж өгнө үү?
Н: 保持联系гэж хэлээрэй.
M:保持联系。
Н:保持, хэвээр байлгах , хадгалах.
M: 保持
Н: 联系, харилцаа, хэлхээ холбоо.
M:联系。
Н: 保持联系. Хэлхээ холбоотой байя.
M:保持联系。
对话三 Ярианы дасгал гурав
A:回去吧. 有空给我打电话. Буц даа. Завтай үедээ утсаар ярьж байгаарай.
B:保持联系!多保重!Холбоотой байя. Биеэ бодоорой.
Н:Одоо бид энэ хичээлийн нэгтгэсэн ярианы дасгалаа эхнээс нь сонсоцгооё.
完整对话 Нэгтгэсэн ярианы дасгал
对话一 Ярианы дасгал нэг
客人:时间不早了. 我们该走了. Цаг орой болж байна. Бид явья даа.
主人:欢迎你以后常来. Байнга ирж байгаарай.
客人:谢谢招待!再见!Сайхан зочилсонд баярлалаа. Баяртай.
主人:再见! Баяртай.
对话二 Ярианы дасгал хоёр
A:我们回去了. Бид харилаа.
B:我送送你们. Би та нарыг гаргаж өгье.
A:多保重!Биеэ сайн бодоорой.
对话三 Ярианы дасгал гурав
A:回去吧. 有空给我打电话. Одоо буц даа. Завтай үедээ над руу утсаар яриарай.
B:保持联系!多保重!Холбоотой байя. Биеэ бодоорой.
М: Өнөөдрийн хичээл энд хүрээд өндөрлөж байна. Одоо Хятадын соёлын тухай танилцуулъя.
Хятадын соёлын тухай
Хятад улсад, айлд зочилсон зочин буцах болоход гэрийн эзэн нь тэднийг цахилгаан шатны дэргэд, аль эсвэл такси юм уу, автобусны буудалд ойртуулж өгдөг байна. Хэрэв өөрөө унаатай бол зочноо унаагаараа хүргэж өгөх нь ч бий. Энэ талаар өрнөдийн соёлтой ялгаатай. Өрнөдийн хүмүүс бол “баяртай” гэж хэлээд л хаалгаа хаадаг байна. Манай өнөөдрийн хичээл завсарлах боллоо. Одоо би танд нэг асуулт үлдэе. “Баяртай” гэдгийг хятадаар юу гэж хэлэх вэ? Энэ асуултын хариуг та mon@cri.com.cn гэсэн хаягаар бидэнд И-мейл бичиж ирүүлээрэй. Энэ хичээлийг дахин сонсохыг хүсвэл та https://mongol.cri.cn гэсэн хаягаар манай вэб сайтаар зочлоорой. “Өдөр тутмын хэрэглээний Хятад хэл”-ний хичээлээр уулзтал түр баяртай. 再见!