Ли Кэчян Грекийн экс ерөнхий сайдтай уулзав
2017-07-27 16:52:06  

Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 26-ны өдөр Бээжинд Грекийн экс  ерөнхий сайд Антони Самарастай уулзлаа.

Ли Кэчян: “Энэ жил Хятад Грек дипломат харилцаа тогтоосны 45 жилийн  ой тохиож, хоёр орны харилцаа хөгжлийн нааштай хандлагаа хадгалсаар байна. Эрхэм  ноён тал Грекийн ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаандаа Хятад улстай  харилцаагаа хөгжүүлэхийг чухалчилж, хоёр орны ажил хэрэгч хамтын ажиллагааг  урагшлуулснаар, Хятад Грекийн Пириус боомтын төсөл зэрэг нь “нэг бүс нэг зам”-ын  байгуулалтын чухал төслүүд болсон байна. Гректэй улс төрийн харилцан итгэлцлээ  гүнзгийрүүлж, гол чухал салбаруудын хамтын ажиллагааг өргөтгөж, иргэдийн  ойлголцол болон найрамдлыг бэхжүүлэхэд Хятадын тал бэлэн байна”  гэв. 

Антони Самарас: “Хятад улстай найрсаг харилцаа хөгжүүлэх бол Грекийн  нийгмийн олон салбарын нийтлэг ойлголт юм. Хоёр талаараа олон салбарын ажил  хэрэгч хамтын ажиллагаагаа тасралтгүй тэлж, улам их харилцан ашигтай байж,  хамтаар ашиг хүртэхийг биелүүлэхийг хүсэж байна” гэжээ.