Ли Кэчян  Маргарет Чантай уулзав
2017-07-28 10:40:41  


Синьхуа агентлагийн мэдээ: Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 27-ны үдээс хойш Бээжинд Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал байсан Маргарет Чантай уулзжээ.
Ли Кэчян: Та Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирлаар ажиллаж байсан хугацаандаа, дэлхийн эрүүл мэндийн аюулгүй байдлыг хамгаалж, эрүүл мэндийн ажил үйлсийг хөгжүүлэхийн төлөө зүтгэж, Ебола хижиг зэргийн олон нийтийн эрүүл мэндийн гэнэтийн том хэргийг цаг тухайд нь үр ашигтай шийдвэрлэж, гишүүн орнууд ялангуяа хөгжиж буй орны эрүүл мэндийн тогтолцоог идэвхтэй ахиулсан бөгөөд Хятад улсын эм эмнэлэг эрүүл мэндийн системийн өөрчлөлтөд зөвлөгөө дэмжлэг хангаж байсныг бид маш сайшааж байна гэжээ.
Хятад улс эм эмнэлгийн өөрчлөлт хэмээх дэлхийн бэрхшээлтэй асуудлыг хүчээ төвлөрүүлэн хийж, үндсэн эмчилгээ эрүүл мэндийн системийг олон нийтийн бүтээгдэхүүн болгон, бүх иргэддээ дэвшүүлэн, нугаршгүй хүчин чармайлтаар, дэлхийд цар хэмжээгээр хамгийн их, Хятадын 98 хувийн хүнийг хамарч, 1.3 тэрбум хүн ардад ач тус хүртээсэн үндсэн эмчилгээний хамгааллын сүлжээг байгуулсан бөгөөд амжилттай туршлага, загварыг улмаар дүгнэн дэлгэрүүлж байна. Бид “Эрүүл Хятад орон” -ыг бүтээн байгуулж, Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага зэрэг олон улсын түнштэй солилцоогоо нэмэгдүүлж, туршлагаа хуваалцан, НҮБ-ын 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг улам сайн хэрэгжүүлэхэд бэлэн байна гэж Ли Кэчян хэлжээ.
Маргарет Чан: Хятадын засгийн газар удаан жилийн турш Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын ажлыг дэмжсээр байгаад баярлан талархаж байна. Хятад улсын эм эмнэлэг эрүүл мэндийн тогтолцооны өөрчлөлтийн амжилт тодорхой, дэлхийн олон орны эм эмнэлэг эрүүл мэндийн тогтолцооны бүтээн байгуулалтад ашигтай туршлагыг хангалаа. Хятад улсын эм эмнэлэг эрүүл мэндийн өөрчлөлт, олон улсын солилцоо хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд хүчин зүтгэлээ оруулахад би бэлэн байна гэжээ. Сарантуяа