​ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баяраа ёслол төгөлдөр тэмдэглэлээ
2017-08-08 23:13:08  


Хятадын умард нутагт орших ӨМ 8-ны өдөр өөртөө засах орон байгуулагдсаны 70 жилийн ойн баяраа ёслол төгөлдөр тэмдэглэлээ. Төв засгийн төлөөлөгчдийн ахлах, ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, УТЗЗ-ийн БХХ-ны дарга Юй Жэншэн: ӨМӨЗО байгуулагдсан нь Хятад улсад өөртөө засах орны системийг хэрэгжүүлсэн амжилттай үлгэр жишээ боллоо. Энэ системийг үргэлжлэн баримталж, улам боловсронгуй болгон, олон үндэстний хэлхээ холбоо, солилцоог уялдуулан, ӨМ-ын эдийн засгийн хөгжил, экологийн соёл иргэншил болон иргэдийн амьжиргааг сайжруулах талд улам шинэ амжилт тогтоох ёстой гэж онцолжээ.

Мөн өдрийн 16 цагт, ойн баярыг ӨМ-ын үндэсний цөөнхийн соёл спортын төвд ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрөв. ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төрийн зөвлөлийн дэд ерөнхий сайд, Төв засгийн төлөөлөгчдийн дэд ахлагч Лю Яньдүн ХКН-ын төв хороо, БХАТИХ-ын байнгын хороо, Төрийн зөвлөл, УТЗЗ-ийн БХХ, Цэргийн төв зөвлөлийн баярын захидлыг уншлаа. Баярын захидалд ӨМӨЗО-ны 70 жилийн турших ололт амжилтыг өндрөөр үнэлжээ.

Тэрээр: 70 жилийн турш, ялангуяа өөрчлөлт хийж, нээлттэй байлгаснаас хойш, ӨМ цоо шинэ өөрчлөлттэй болсон. Үндэстний өөртөө засах систем улмаар боловсронгуй болж, үндэстний эв санаа нэгдэн, эдийн засгийн хүчин чадал хурдтай дээшилж, иргэдийн амьдралын түвшин сайжирч, экологийн орчныг үр ашигтай хамгаалсан юм. Өнөөдрийн ӨМ ажил үйлс өөдлөн хөгжиж, ард иргэд санаа нэгдэн, итгэл дүүрэн урагшилж байна гэжээ.


1947 онд ӨМӨЗО байгуулагдаж, Хятад улс дахь мужийн зэрэглэлийн анхны өөртөө засах орон болсон юм. 1 сая 183 мянган хавтгай дөрвөлжин километр талбайтай, нийт Хятадын газар нутгийн 12.3 хувийг эзэлдэг, монгол, хань, манж зэргийн 55 үндэстний ард иргэд оршин амьдардаг.