7-нд, ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны дарга, Төв засгийн газрын төлөөлөгчдийн тэргүүн Юй Жүншэн тэргүүтэй төлөөлөгчид Өвөр Монголын үзэсгэлэнгийн ордонд очиж, “эв санаа нэгтэй, харилцан туслалцсан- ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн үзэсгэлэнтэй” танилцжээ.
Үзэсгэлэнд Намын төв хорооны ӨМӨЗО-нд тавьсан анхаарлаар эхлэл болгож, “Хувьсгалт байдал: Хятадын үндэстэний цөөнхийн анхны өөртөө засах орныг байгуулъя”, "Хатуужилтай үйлс: Үндэстний өөртөө засах орны судалгаа, практик”, “Далбааг өндөрт өргөе: Өөрчлөлт нээлттэй орчин үеийн бүтээн байгуулалтын шинэ байдлыг бий болъё”, “Боломжийг ашиглаж: Шинэ зуун, шинэ цаг үе, шинэ хөгжлийг биелүүлье”, “Эв санаа нэгтэй, харилцан туслалцсан: Эх орны умардын хил хаягаар нутгаа улам өнгө жавхаатай болгоё” зэрэг 5 бүлгээс бүрдэж, сурвалж бичиг, бодит зүйлс, фото зураг, загвар зэрэг мультимедиа хэлбэрээр, ӨМӨЗО байгуулагдсан 70 жилийн турш, ХКН-ын удирдлага, намын үндэстний өөртөө засах орны бодлогын удирдлага дор, тал нутгийн хөвгүүд охид эв санаа нэгтэй, харилцан туслалцан, хамт тэмцэж ирсэн түүхэн ололт амжилтыг бүх талаар харуулжээ.
Энэ удаагийн үзэсгэлэн ӨМӨЗО-ны сүүлийн жилүүдийн эдийн засгийн өөрчлөлт шинэчлэл, үндэстний эв нэгдлийн дэвшил, ядуурлаас ангижрах, экологийн аюулгүй байдал зэрэг ололт амжилтын шинэ үр дүнг үзүүлсэн байна.