9-р хичээл Санал бодлоо илэрхийлэх
2017-08-16 15:22:44  

9       谈论心情

H: Сайн байцгаана уу? Эрхэм найз нараа. “Өдөр

тутмын хэрэглээний Хятад хэл”-ний хичээлд таныг урьж байна. Номиннарс та бүхэнтэй мэндчилж байна.

M: Сайн байцгаана уу? Та бүхэнтэй Мөнхөө мэндчилж байна.

НӨмнөх хичээлээр бид нэг нэгэнтэйгээ танилцахад хэлдэг үг өгүүлбэрүүдийг ярьж сурсан. Одоо түүнийгээ үргэлжлүүлэн сурцгаая.

MЗа одоо хичээлээ эхэлье. Чи надад дүүгээ танилцуулж байсан, тэр ямар ажил хийдэг юм бэ гэж асуух гэвэл  Хятадаар юу гэж хэлэх вэ?

НЧи ингэж хэлж болно: 你妹妹是做什么的Таны охин дүү ямар ажилтай вэ?

M你妹妹是做什么的

Н: 你妹妹是, таны охин дүү чинь.

M: 你妹妹是。

Н: 做什么的, ямар ажил хийдэг юм бэ?

M: Би хэрэв хүний зан чанарыг ойлгох гэвэл бас түүний талаарх сэтгэгдлээ хуваалцах гэвэл хятадаар яаж хэлэх вэ?

Н: Тэр чамд ямар санагдаж байна? 你觉得她怎么样гэж хэлээрэй.

M: 你觉得她怎么样

Н: 觉得, санагдах. 

M: 觉得。

Н: 怎么样, ямар байна.

M: 怎么样。 

Н: Танд тэр хэр зэрэг санагдаж байна? 

M: 你觉得她怎么样Та түүний талаар ямар бодолтой байна?

Н: Тэр их үзэсгэлэнтэй гэдгийг хятадаар “她很漂亮” гэж хэлдэг юм.

M: 她很漂亮。

Н: 漂亮, үзэсгэлэнтэй.

M: “漂亮”гэдэг нь үзэсгэлэнтэй  гэсэн үг гэж би мэдэж авсан.

Н: Тэр их сэргэлэн гэдгийг “她特别聪明” гэж хэлнэ.  

M: 她特别聪明. Тэр их ухаалаг сэргэлэн.

Н: 特别, маш, онц, онцгой.

M: 特别。

Н: 聪明, ухаалаг, сэргэлэн.

M: 聪明。

Н: Тэр их ухаалаг. 她特别聪明.

M: 她特别聪明。

Н: За одоо бид нэгтгэсэн ярианы дасгалаа сонсоё.

 

完整对话 Нэгтгэсэн ярианы дасгал

 

对话一  Ярианы дасгал нэг

A:你妹妹是做什么的?Таны охин дүү чинь ямар ажил хийдэг юм бэ?

B:她是老师.Тэр багш мэргэжилтэй.

A:你是做什么的?Чи ямар мэргэжилтэй вэ?

B : 我是记者.Би сэтгүүлч мэргэжилтэй.

 

对话二 Ярианы дасгал хоёр

A:你觉得她怎么样?Тэр чамд ямар санагдаж байна?

B:她很漂亮. 她特别聪明.Тэр их үзэсгэлэнтэй,  маш сэргэлэн.

 

Н: Одоо бид өнөөдрийн сурах чухал өгүүлбэрүүдтэй танилцъя.

 

今日关键     Чухал өгүүлбэрүүд  

 

(zěn)(me)(le)Яасан бэ?

()(bié)(zài)()(yān)(le). Та дахин бүү тамхи тат.

()(hěn)(xiǎng)(jiā). Би гэрээ их санаж байна.

 

M: Монгол хэлэнд бид хэн нэгэнд ямар нэгэн азгүй хэрэг тохиолдсон үед, анхаарлаа хандуулж түүнээс яасан бэ? гэж асуудаг. Үүнийг аятадаар юу гэж хэлэх вэ? 

Н: Үүнийг 怎么了?гэж хэлж болно.

M: 怎么了

Н: 怎么, яагаад, ямар.

M: 怎么。

Н: “” туслах сул үг .

M: 了。 

Н:  怎么了 Яасан бэ?

M: 怎么了

Н: За одоо бид нэгтгэсэн ярианы дасгалаа сонсоцгооё.

 

 

对话一 Ярианы дасгал нэг

A:怎么了?Яасан бэ?

B:我肚子疼. Миний гэдэс өвдөж байна.

 

M: Номио, Би чамаас нэг зүйлийг асуух гэсэн юм. Миний нэг Хятад найз ойрд их хямарч байна. Тэр тамхи их татдаг. Би тамхи татахыг нь болиулах санаатай. Үүнийг хятадаар яаж хэлэх бэ?

Н: Та ингэж хэлж болно. 你别再吸烟了. Та битгий дахиж тамхи тат.

M: 你别再吸烟了。

Н: Би энэ өгүүлбэрийг нэг нэг үгээр нь хувааж хэлье. “”, “чи”.

M: 你。

Н: , битгий.

M: 别。

Н: , бас, дахин.

M: 再。

Н: 吸烟, тамхи татах.

M: 吸烟。

Н: ,  сул үг. 

M:

Н:Чи битгий дахиж тамхи тат. 你别再吸烟了。

M: 你别再吸烟了。

Н: За одоо бид сурсан үгээ ярьж суръя. Намайг дагаад уншаарай. 吸烟

M: 吸烟。 

Н: 别再吸烟了. Та битгий дахиж тамхи тат.

M: 别再吸烟了。

Н: Ийм өгүүлбэрт чи гэсэн үг оруулж хэлэхгүй байж болно. “你别再吸烟了” гэлгүй, шууд л “别再吸烟了” гэж хэлсэн ч болно. Ийм өгүүлбэрийн хэлбэр хятад хэлэнд маш олон тохиолддог. За одоо бид ярианы дасгалаа үргэлжлүүлэн сонсоцгооё.

 

对话二 Ярианы дасгал хоёр

A:你别再吸烟了.Чи дахиж битгий тамхи тат.

B:我知道有害健康. Эрүүл мэндэд хортойг би мэднэ.

 

M: Номио, би Бээжинд ирээд хэдэн сар болж байна, Тэгээд нутаг ус, гэр орон, ах дүүсээ үнэхээр их санах юм аа. 

Н: Мөнхөө, чи чинь нээрээ ойрд гэртээ хариагүй шүү дээ.

M: Нэг харих нь харьсан л даа.Гэвч би нутаг усандаа байх үеийн сайн сайхан цаг мөчөө их санагалздаг юм. Гэлээ ч  би одоо санаа сэтгэлээ төвлөрүүлэн хятад хэл сайн сурах хэрэгтэй. Би нутаг усаа их санаж байна гэдгийг яаж хэлэх вэ?

Н: “我很想家” гэж хэлнэ. Намайг дагаад уншаарай. 我很想家.

M: 我很想家。

Н: , би.

M: 我。

Н: , маш.

M: 很。

Н: , санах.

M: 想。

Н: , гэр, нутаг ус.

Н: Эдгээр үгнүүдийг нийлүүлж хэлбэл “我很想家” гэсэн үг болно.

M:我很想家。

 

对话三 Ярианы дасгал гурав

A:你在学校还好吗?Сургуульдаа чи дажгүй биз дээ.

B:我很想家. Би гэрээ их санаад байна.

 

Н: Энэ өгүүлбэрийг бүрэн сонсохоос өмнө бид урьдаар өнөөдрийн сурсан өгүүлбэрээ дахин нэг давтъя. Би монголоор хэлье, та түүнийг орчуулан хэлээрэй.

M: За, тэгье.

Н: Нэгдүгээр өгүүлбэр: Яасан бэ?

M: 怎么了

Н: Та дахиж битгий тамхи тат гэдгийг хятадаар юу гэж хэлэх вэ?

M: 你别再吸烟了。

Н: Зөв хэллээ. Хамгийн эцсийн өгүүлбэр нь би нутаг усаа их санаж байна. Энэ өгүүлбэрийг хятадаар юу гэж хэлдгийг санаж байна уу?

M: 我很想家。

Н: Маш зөв хэллээ. Бид сурснаа эргэн давтлаа. Одоо нэгтгэсэн ярианы дасгалаа сонсоцгооё.

 

完整对话Нэгтгэсэн ярианы дасгал

 

对话一 Ярианы дасгал нэг

A:怎么了?Яасан бэ?

B:我肚子疼。Миний гэдэс өвдөж байна.

 

对话二 Ярианы дасгал хоёр

A:你别再吸烟了. Чи битгий дахиж тамхи тат.

B:我知道有害健康. Эрүүл мэндэд хортой гэдгийг би мэднэ.

 

对话三  Ярианы дасгал гурав

A:你在学校还好吗?Чи сургуульдаа дажгүй байгаа биз дээ?

B:我很想家. Би гэрээ их санаад байна.

 

М:Өнөөдрийн хичээл энд хүрээд өндөрлөж байна. Одоо Хятадын соёлын тухай танилцуулъя.

 

Хятадын соёлын тухай

 

Гэр бүлд чухам хэн нь хамгийн чухал байр эзлэх ёстой вэ? Дорно, өрнийнхөн энэ талаар их ялгаатай байдаг. Хятад улсад уламжлал ёсоор настайчууд гэр бүлд голлох байр суурь эзэлдэг. Гэвч өнөөдрийн байдлаар гурван гишүүнтэй гэр бүл олон болохын хэрээр, олонх гэр бүлийн ганц хүүхэд нь голлох байр эзлэх болж, гэр бүлээрээ хүүхдийнхээ төлөө санаа тавьж, хүүхдүүд нь ч хайр хэтэрснээс болоод, гэр бүлийнхээ “Бяцхан хаан”-ы байр суурьтай болжээ. Эцэг эх болон ганц хүүхэдтэй гэр бүлд нөхөр гэргийн харилцаа заримдаа бас хөнгөвчлөгддөг тал бий. Гэхдээ одоогийн байдлаар, түүний гаж талыг маш олон гэр бүл хүлээн зөвшөөрч халж өөрчилж байна.

Эрхэм анд нөхдөө, Өнөөдөр бид нэлээд олон зүйлийг ярилаа. Уламжлал ёсоор би танд нэг асуултаа үлдээе. “Яасан бэ?” гэдгийг хятадаар юу гэж хэлэх бэ? Энэ асуултын хариуг та mon@cri.com.cn гэсэн хаягаар бидэнд И-мейл бичиж ирүүлээрэй. Энэ хичээлийг дахин сонсохыг хүсвэл та https://mongol.cri.cn гэсэн хаягаар манай вэб сайтаар зочлоорой. “Өдөр тутмын хэрэглээний Хятад хэл”-ний хичээлээр уулзтал түр баяртай. 再见!