Ли Кэчян ДЭМБ-ын ерөнхий захиралтай уулзав
2017-08-18 21:27:02  

Ли Кэчян ДЭМБ-ын ерөнхий захиралтай уулзав

18-ны үдээс хойш Жүн нань хайд, Хятадын ерөнхий сайд Ли Кэчян ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом Гебреесус-г хүлээн авч уулзав.

Ли Кэчян,  Тедрос Адханом Гебреесусад баяр хүргэлээ. Тэрээр, эрхэм ноён та ДЭМБ-ын Африк удамтай анхны ерөнхий захирлын хувиар хөгжиж байгаа улс орнуудын эрүүл мэндийн салбарын хөгжилд асар их үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна. Өдгөө дэлхийн эрүүл мэндийн аюулгүйн салбарт тулгарч байгаа өрсөлдөөн сорилт улс орнуудын хилийг даван  газар авч байгаа тул хүн төрөлхтний эрүүл мэндэд анхаарал хандуулах шаардлагатай байна. Хятадын засгийн газар ДЭМБ-аас дэлхий нийтийн эрүүл мэндийн ажилд чухал үүрэг гүйцэтгэж байгааг чухалчлан үзэж байгаа болохоор үргэлжлэн дэмжих болно. Мөн “нэг бүс нэг зам”-ын хүрээнд ДЭМБ-тай хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг хүсэж байна гэжээ.