Америкийн зүгээс Хятадад "301 шалгалт"-ыг албан ёсоор эхлүүллээ
2017-08-19 15:42:54  

Америкийн зүгээс Хятадад "301 шалгалт"-ыг албан ёсоор эхлүүллээ

18-нд, Америкийн худалдааны төлөөлөгч Роберт Лигтхизер,  Америкийн зүгээс Хятадад “301 шалгалт”-г албан ёсоор эхлүүлснийг мэдэгдлээ.  Америкийн хэрэгжүүлж буй ДХБ-ын дүрмээс зөрчсөн, ганц талыг барьсан,  энэхүү хуулийн зэвсгийг Хятад улс эсэргүүцэж байна.

Америкийн худалдааны төлөөлөгчийн албанаас мөн өдөр  мэдэгдэл гаргаж, Хятадын засгийн газрын технологийг шилжүүлэх, оюуны өмчийн эрх,  шинийг бүтээх зэрэг салбарт хэрэгжүүлж буй практик, бодлого, арга барил зүй  ёсонд нийцэх эсэх, гадуурхал оршиж байгаа эсэх, Америкийн худалдаанд дарамт,  хязгаарлал болж байгаа эсэхийг шалгана гэжээ.

Саяхан, Хятадын худалдааны яамны төлөөлөгч Америкт  хандан, ДХБ-д өгсөн амлалтаа биелүүлэх хэрэгтэй. Америкийн тал хэрвээ бодит  байдлыг үл харгалзан арга хэмжээ авбал Хятад улс аливаа тохиромжтой арга хэмжээг  авч, хууль ёсны эрх ашгаа хамгаалах болно гэдгээ мэдэгдсэн юм.  

Саяхан Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Хуа Чүнь-Ин: Хятад,  Америкийн худалдаа нягт  уялдаатай, хэн хэнээсээ салж чадахгүй юм. Тэгэхээр  худалдааны дайн хийгээд бүтэхгүй, энэ нь бие биенээ хохироох төдий юм  гэжээ.