第14课 吃自助餐
H: Сайн байцгаана уу? Эрхэм найз нараа. “Өдөр
тутмын хэрэглээний Хятад хэл”-ний хичээлээр Номиннарс та бүхэнтэй мэндчилж байна.
M: Сайн байцгаана уу? Та бүхэнтэй Мөнхөө мэндчилж байна.
M: Номио. Сая би Хятад ресторанд маш амттай хоол идлээ. Тэгээд харин үүнтэй холбоотой үгнүүд сурмаар санагдлаа. Надад ийм үгнүүд хожим хойшид ч гэсэн их хэрэг болно гэж бодож байна.
H: Тиймээ. Бид таны хоолны онцлог юу вэ? гэсэн үг хэллэгээс эхэлж суръя. 你们有什么特色菜?
M: 你们有什么特色菜?
H:有,байх.
M: 有。
H: 什么,юү . ямар.
M: 什么。
H: 特色菜,өвөрмөц онцлогтой хоол.
M: 特色菜。
H: 你需要刀叉吗?Танд хутга сэрээ хэрэгтэй юу?
M: 你需要刀叉吗?
H: 需要, хэрэгтэй.
M: 需要。
H: 刀叉, хутга сэрээ.
M: 刀叉。
H: Хятад хүнээс байхуу цай уух уу? гэж асуух гэвэл та ингэж хэлээрэй.
M: 请问你要红茶吗?
H: 请问,асуух гэсэн юм .
M: 请问。
H: 红茶。
M: 红茶,байхуу цай.
H: Сүүлийн нэг өгүүлбэр:Бид төлбөрөө тус тусдаа хийх үү?
M: 我们AA制吧。
H: AA制, төлбөрөө тус тусад нь хийх.
M: AA制。
H: Бид хичээлээ энд хүртэл давтлаа. Залгаад өмнөх хичээлээр сурсан нэгтгэсэн ярианы дасгалаа сонсъё.
完整对话Нэгтгэсэн ярианы дасгал
对话一Ярианы дасгал нэг
A:你们有什么特色菜?Танайх ямар онцлог хоол байдаг вэ?
B:烤鸭.你喜欢吗?Шарсан нугас байна. Та идэх дуртай юу?
A:喜欢. Дуртай.
对话二 Ярианы дасгал хоёр
A:你需要刀叉吗?Танд хутга сэрээ хэрэгтэй юу?
B:不. 我想试着用筷子. Үгүй ээ. Би савх хэрэглэж үзэх санаатай.
对话三 Ярианы дасгал гурав
A:请问你要红茶吗?Та байхуу цай авах уу?
B:我想尝尝中国绿茶. Би хятад ногоон цайнаас амсах санаатай.
对话四 Ярианы дасгал дөрөв
A:我们AA制吧. Бид төлбөрөө тус тусдаа хийе.
B:下次吧. 这次我“买单”(请客). Дараа болъё. Энэ удаа би төлбөр хийе.
M: Сая бид өмнөх хичээлээр сурсан ярианы дасгалаа давтлаа. Одоо бид өнөөдрийн чухал үгүүдбэрүүдийг суръя.
今日关键 Чухал өгүүлбэрүүд
请你们等一会儿. Та нар түр азнаж байгаарай.
我们要等多久?Бид хэр удаан хүлээх юм бэ?
味道怎么样?Амт нь ямар байна?
真的很好吃. Үнэхээр амттай хоол юм байна.
我吃饱了. Би боллоо.
H:Мөнхөө. Бээжинд чи Хятадын нутаг нутгийн хоолноос идэж үзэх боломжтой. Энд онцлог хоолтой хоолны газар олон болохоор хүмүүс ч их үйлчлүүлдэг. Тиймээс хоолны цагуудад тухайлбал үдийн 12 цагаас үдээс хойш 2 цаг хүртэл, оройн 5 цагаас 8 цаг хүртэл урт дараалалд зогсон хүлээх тохиолдол элбэг.
M: Тийм ээ. Рестораны үйлчлэгч надад “请你们等一会儿.” гэж байнга л хэлдэг.
H: Тийм үү? Тэр нь та нар түр азнаж байгаарай гэсэн үг л юм даа.
M: 请你们等一会儿。
H:“请” гэдэг үг тухайн үйл үгийн өмнө орж хүссэн утгыг илтгэдэг байна.
M: 请。
H: 你们, та нар.
M: 你们。
H: 等, хүлээх.
M: 等。
H: 一会儿, түр цаг, мөдхөн.
M: 一会儿。
H: 请你们等一会儿。
M: За. Энэ үг хэл хэллэгийг би сурч авлаа. Та нар түр хүлээж байгаарай гэсэн өгүүлбэрийг хятадаар “请你们等一会儿.” гэж хэлдэг юм байна. Эрхэм найз нараа, залгаад бид ярианы дасгалаа сонсоцгооё.
完整对话 Нэгтгэсэн ярианы дасгал
对话一 Ярианы дасгал нэг
A:请你们等一会儿. Та нар түр хүлээж байгаарай.
B:我们要等多久?Бид хэр удаан хүлээх юм бэ?
A:大概半个小时吧. Хагас цаг болох байх.
M: Номио. Хүлээх гэсэн үгийг хятадаар “等” гэж хэлэх нь зөв үү?
H: Та зөв хэллээ. Түр, мөдхөн гэсэн үгийг хятадаар “一会儿” гэж хэлнэ.
M: 一会儿. “一会儿” гэдэг үг чинь ухаагдахуун нь тодорхой биш юм байна. Хэрэв би бусдаас би хэр удаан хүлээх юм бэ? гэж асуух гэвэл хятадаар юж гэж хэлэх вэ?
H: Мөнхөө, та ингэж хэлээрэй 我们要等多久?
M: 我们要等多久?
H: 我们, бид.
M: 我们。
H: 要, авах, хэрэгтэй.
M: 要。
H: 等, хүлээх.
M: 等。
H: 多久, хир удаан.
M: 多久。
H: Бид хир удаан хүлээх юм бэ?
M:我们要等多久?
M: Номио. Одоо хэдүүлээ хамтдаа хоолонд орж байна гэж саная. Амт нь ямар юм бэ? гэж асуух гэвэл яаж хэлэх вэ?
H: “味道怎么样?” гэж асууж болно.
M: 味道怎么样?
H: 味道, амт.
M: 味道。
H: 怎么样, ямар вэ.
M: Дээрх хоёр үг нийлээд: 味道怎么样?Амт нь ямар юм бэ? гэсэн үг болж байна.
H: Мөнхөө, энэ хоолны амт нь ямар байна?
M: Сайхан хоол байна. Тэгвэл үүнийг хятадаар юу гэж хэлэх юм бэ?
H: Та ингэж хэлж болно真的很好吃.
M: 真的很好吃。
H: 真的, үнэхээр.
M: 真的。
H: 很, маш, тун.
M: 很。
H: 好吃, амттай.
M: 好吃。
H: 真的很好吃。
M: Үнэхээр их амттай сайхан хоол байна.
对话二 Ярианы дасгал хоёр
A:味道怎么样? Амт нь ямар байна?
B:真的很好吃. Үнэхээр сайхан амттай.
A:还要点什么? Ахиад юу нэмж авах вэ?
B:谢谢. 我吃饱了. Баярлалаа. Би боллоо.
H: Хятад хүмүүс их зочломтгой байдаг.
M:Тийм болохоор заримдаа “цадсанаа” тэдэнд мэдүүлж, дахиж хоол савхдаж аяга тавган дээрээ нэмүүлж хийлгүүлэхгүйгээ хэлэх шаардлагатай болдог.
H: Мөнхөө. Тийм үед та ингэж хэлээрэй 我吃饱了. Би цадлаа.
M: 我吃饱了。
H: 我, би.
M: 我。
H: 吃, идэх .
M: 吃。
H: 饱, цадах .
M: 饱。
H: “了” гэдэг үгийг өмнө нь сурч өнгөрсөн. Туслах сул үг. Үйл үгийн дараа орж, үйлийн болох гэж байгаа юм уу, эсвэл болж өнгөрсөн цагийг заана.
M:了。
H: 我吃饱了。
M: Би цадлаа.
对话三 Ярианы дасгал гурав
A:还要点什么? Ахиад юу нэмж авах вэ?
B:谢谢!我吃饱了。这里的菜真的很好吃. Баярлалаа. Би боллоо. Эдний хоол үнэхээр амттай юм.
H: Мөнхөө. Саяны сурснаа бид дахин давтъя:“Би цадлаа” гэдгийг хятадаар “我吃饱了” гэж хэлнэ.
M: 我吃饱了。
H: Үнэхээр сайхан амттай юм гэдэг үгийг “真的很好吃” гэж хэлнэ.
M: 真的很好吃。“真的” гэдэг нь үнэхээр гэсэн үг юм.
H:“好吃” гэдэг нь амттай гэсэн үг юм.
M: 好吃。
H: Та хэрэв амт нь ямар байна? гэж асуух гэвэл ингэж хэлээрэй:味道怎么样?
M: 味道怎么样?
H:味道, амт.
M: 味道。
H: Ресторанд олон хүн хоол идэж байгаа үед заавал дугаарлаж хүлээх хэрэгтэй болдог. Энэ үед бас чухам хэр удаан хүлээхээ мэдэх гэвэл хятад үйлчлэгчид хандаж юу гэж хэлэх вэ?
M: “我们要等多久?” гэж хэлэх нь зөв үү?
H: Та зөв хэллээ.“等” гэдэг нь хүлээх гэсэн утгатай үг юм.
M: 等。
H: 多久, хир удаан.
M: 多久。
H: 我们要等多久?
M: Бид хир удаан хүлээх вэ?
H:Одоо өнөөдрийн хамгийн сүүлчийн нэг өгүүлбэрийг суръя. Та нар түр хүлээж байгаарай гэдгийг хятадаар: “请你们等一会儿。” гэж хэлдэг .
M: 请你们等一会儿。
H:一会儿, мөдхөн.
M: 一会儿。
H: Мөнхөө. Бид нэгтгэсэн ярианы дасгалыг бүхлээр нь сонсоцгооё. Тэгэх үү?
M:За, тэгье.
完整对话 Нэгтгэсэн ярианы дасгал
对话一 Ярианы дасгал нэг
A:请你们等一会儿. Та нар түр хүлээж байгаарай.
B:我们要等多久?Бид хир удаан хүлээх юм бэ?
A:大概半个小时吧. Хагас цаг хиртэй хүлээх байх.
对话二 Ярианы дасгал хоёр
A:味道怎么样? Амт нь ямар байна?
B:真的很好吃. Үнэхээр сайхан амттай.
A:还要点什么? Ахиад юу нэмж авах вэ?
B:谢谢. 我吃饱了. Баярлалаа. Би боллоо.
对话三 Ярианы дасгал гурав
A:还要点什么? Ахиад юу нэмж авах вэ?
B:谢谢!我吃饱了。这里的菜真的很好吃. Баярлалаа. Би боллоо. Эдний хоол үнэхээр амттай юм.
М:Өнөөдрийн хичээл энд хүрээд өндөрлөж байна. Одоо Хятадын соёлын тухай танилцуулъя.
Хятадын соёлын тухай
Хятадууд ердөө цайгаар дорно дахиныг, кофегоор өрнө дахиныг зүйрлэн хэлдэг билээ. Цай нь Хятадаас үүсэлтэй бөгөөд өдгөөгөөс 5000 жил шахмын түүхтэй болжээ. Хэдэн мянган жилийн турш цай нь хятадуудын уух дуртай ундаа нь болсоор ирсэн юм. Хятадын өмнө зүгийн нутаг болон дорно зүгийн нутгийн цаг агаар цайны ургамал тарихад хамгийн тохиромжтой болохоор, урт хугацааны турш, эдгээр нутгуудад цайны ургамлыг өргөнөөр тарьж иржээ. Өнө удаан жилийн түүхтэй цайны соёл нь эртний торгоны замаар дамжин Ази Европын орнуудад хүрсэн байна. Өнөөдрийн байдлаар, цөөн бус улс оронд цай гэсэн үгний нэр нь хятад хэлний “茶” гэсэн үгтэй дуудлага ойролцоо байна. Хятадад 1935 он гэхэд л кофе үйлдвэрлэх анхны үйлдвэртэй болсон хэдий ч кофе нь өнөө хир төдий л нэрд гарсангүй. Тэгээд хорьдугаар зууны 80-аад оны дунд үеэс Хятадууд нэг удаагийн кофе ууж эхэлсэн байна.
Хичээлээ бид энд хүртэл заагаад түр завсарлая. Тэгээд зуршил ёсоор бид сонсогчиддоо нэг асуулт үлдээе. “Би боллоо.” гэдгийг хятадаар юу гэж хэлдэг вэ? Энэ асуултын хариуг та mon@cri.com.cn гэсэн хаягаар бидэнд И-мейл бичиж ирүүлээрэй. Энэ хичээлийг дахин сонсохыг хүсвэл та https://mongol.cri.cn гэсэн хаягаар манай вэб сайтаар зочлоорой. “Өдөр тутмын хэрэглээний Хятад хэл”-ний хичээлээр уулзтал түр баяртай. 再见!